Анимэйшний салбарт өөрийн карьераа хэрхэн өсгөх вэ?


2D Анимэйшн Анимэйшн 8 months ago yagamipassion0322@gmail.com

Анимэйшний ертөнцөд амжилтанд хүрэхэд юу шаардлагатай вэ? RMIT-ийн анимейшний төгсөгч , шагналын ялагч захирал Мик Хилл өөрийн зөвлөмжөөсөө хуваалцжээ.
Хиллийг өнөөгийн амжилтанд хүргэсэн бүтээл нь Олон улсын шагналт богино хэмжээний "The Orchestra" кино юм.
Уг кино нь, жижигхэн хөгжимчдийн нэгэн хамтлаг таныг дагаж, таны амьдралд зориулан хөгжим тоглодог ертөнцийг харуулсан кино бөгөөд олон улсын болон орон нутгийн хэмжээнд олон шагналыг хүртсэн энэхүү кино нь олон улсын фестифалийн дундаас маш хурдан шалгарч гарсан ажээ. 
2015 онд уг кино нь Саванн Кино Наадмын "Шилдэг Дэлхийн Богино кино" шагналыг хүртсэн төдийгүй Мельбурнд болсон  Олон Улсын Анимэйшн Фестифалийн "Австралийн Шилдэг Анимэйшн" төрөлд үзэгчдийн саналын шагналыг хүртсэн бөгөөд  ATOM Awards-д “Шилдэг Анимэйшн” шагналыг тус тус хүртсэн.
Таван жилийн туршид хийгдсэн, гараар зурсан 15 минутын энэхүү кинонд 20000 гаруй frame орсон байна. Хэдэн арван уран бүтээлчдийн хамруулсан продакшн нь RMIT сургуулийн бакалаврын анимэйшний ангийн оюутнуудтай мөн хамтран ажилласан. 
Мик Хиллийн зохиол болон зааврын хооронд-Анимэйшн ба Интерактив Медиагийн (одоогийн Анимэйшн, Тоглоом, Интерактивын Магистрын зэрэг) магистрын  төгсөлт- аниматорчдын дараагийн үеийнхэнд түүний зөвлөгөөг өгдөг. Үүнд:
1. Хатуу хашаа руу ороход бэлэн байгаарай.
Анимэйшн бол сул дорой, сэтгэлээр амархан унадаг, шантрамтгай хэн нэгэнд тохирохгүй ажил. Хэрвээ та энэ карьерыг сонгож байгаа бол таны ирээдүйд маш их хэмжээний ажиллах хүч, тэвчээр, кофе шаардагдана.
2. Сүлжээний хүчийг бүү дутуу үнэл.
Хичээлийн туршид хүмүүсийг таниж мэдэн хэрэгтэй, үеийнхэнтэйгээ тогтоох холбоо харилцаа нь сургуулиа төгсөн карьераа чиглүүлэхэд үед танд чухал ач холбогдолыг үзүүлнэ. Бид бүгдийг инээлгэсэн хөгжилтэй унгадаг роботын инээдмийн киног хийсэн бүтээлч нь нэгэн хүүхэлдэйн  телевизийн шоун дээр нэг жилийн хугацаатай гэрээний дор storyboard буюу төлөвлөгөөт зураг гаргах уран бүтээлчээр ажиллахыг зөвлөсөн байдаг.
3. Оюун бодлоо нээлттэй байлгах
Энэ салбарт олон төрлийн боломжууд танд бий. RMIT сургууль дээрх мэргэжлийн студиэр аялснаар миний хувьд энэ нь төгсөгчдийн хувьд төгссөнийхөө дараагаар юу хийж болох талаархи ойлголт болон бодит хандлагыг бидэнд өгсөн юм.
Өөрийн сэтгэлгээгээ өргөжүүлэн, ирээдүйн карьертаа нээлттэй хандах нь чухал юм!
4. Тэвчээртэй бай!
Анимэйшн бол бүхэлдээ өрсөлдөөний талбар юм. Жил бүр олон аниматорчид төгсөн гарч байна, орон нутагт энэхүү салбар бага байдаг ч, одоо  хурдан өсч байна!
Бие даасан кино үйлдвэрийн хүрээнд, энэ нь маш олон авъяаслаг хүмүүс өрсөлдөж байгаа цөөн хэдэн урлагийн бүтээлүүд байдаг тул туйлын өрсөлдөөнтэй байдаг.
5. Үйл явдлыг сайхан өнгөрүүлээрэй!
Эцэст нь хэлэхэд, энэ бол асар том сэтгэл ханамж авах ажил юм! Гурван өдрийн хүнд хүчир ажлын бүжгийг дэлгэцээр хэсэгхэн хугацаанд үзэх тулд эсвэл кино театрт үзэгчидтэй киногоо хуваалцахаас илүү сайхан зүйл гэж байдаггүй- хэрвээ та энэ төрлийн салбарт орсон бол шүү дээ!
2016 онд The Orchestra  нь Cinequest Кино Наадам, Холливудын Reel Independent  Кино Наадам, Санта Барбара Олон Улсын Кино Наадам, GLAS Анимэйшн Фестифаль, Тайваний Олон Улсын Хүүхдийн Кино Наадам, SeeYouSound Хөгжим Кино Наадам, Fantasporto: Oporto Олон Улсын Кино Наадам болон Chester Олон Улсын Кино Наадмуудад амжилттай оролцсон.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender