Анимэйшнээр та бизнестээ хэрхэн мөнгө олох вэ?


Анимэйшн 4 months ago yagamipassion0322@gmail.com

Анимэйшн нь өрсөлдөөнөөс ялгарах боломжийг олгоод зогсохгүй мөн бизнест тань мөнгө олох боломжийг өгнө. Маркетинг ба зар сурталчилгаа нь санхүүгийн хувьд тогтвортой, үйл ажиллагаа нь амжилттай компани оршин байхын гол түлхүүр нь бөгөөд анимэйшн нь энгийн боловч үр дүнтэй хэрэгсэл юм.
Хөдөлгөөнт тайлбар видеогоор үйлчлүүлэгчдийг татах
Хөдөлгөөнт хэрэгсэл нь үгээр илэрхийлэх боломжгүй эсвэл live action киног агуулга болон дүрслэлийн нэгдлээр илэрхийлэх арга зам юм. Одоо үед маш олон тооны компаниуд  бизнестээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илэрхийлэхдээ хөдөлгөөнт тайлбар видеог ашиглаж байна. Ижил төстэй санаануудыг тайлбарлаж бичсэн хуудсыг танилцуулан  үйлчлүүлэгчдийг татахаас илүүтэйгээр, хөдөлгөөнт видео нь маш их хэмжээний мэдээлэлттэй минутын дотор холбогдож чадна.
Анимэйшн нь хэрхэн хамтын холбооны цар хүрээг тэлж байгааг дүрсэлсэн доорх тайлбар видеогоор бид үзүүлж байна.
https://sbanimation.com/how-animation-can-make-money-for-your-business/
Хөдөлгөөнт видеоныхоо хандалтын тоог хэрхэн өсгөх вэ?
Анимэйшн ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлахдаа мэдээллийг хялбарчилж, илүү зугаатай байлгах нь хүмүүсийн үзэх хандалтын тоог өсгөнө. Үйлчлүүлэгч хөдөлгөөнт зар сурталчилгааны видеог үзээд өөрт нь ойлгомжтой, таалагдсан бол бүтээгдэхүүнийг тань худалдан авах магадлал нь сэтгүүл болоод онлайны урт үргэлжилсэн тексттэй сурталчилгаанаас илүү өндөр байдаг. Вэбсайтын үзэгчдийн 64% нь онлайн дэлгүүрийн сайтын видеог үзсэний дараагаар бүтээгдэхүүн худалдан авах магадлалтай байдаг. Нэмж хэлэхэд, сайт дээрх видео 2 минутаас урт болоход л үзэгчид үзэхээ больж эхэлдэг.
Dropbox анх үйлчилгээгээ нэвтрүүлэх үедээ хөдөлгөөнт контентийг ашигтай талыг харуулан өөрсдийн нүүр хуудсандаа ганцхан видеог байршуулсан юм. Уг видеоны хандалтын хэмжээ нь нэг сарын хугацаанд 10%-с өндөр үзүүлэлттэй өссөн ба 750 000  удаа үзсэн  буюу өдөрт хэдэн мянган удаа видеог үзсэн байсан.
Видео анимэйшнээр хайлтын системийг сайжруулах
Үүнээс шалтгаалан, бизнес тань хөдөлгөөнт видеог өөрсдийн вэб сайтанд байршуулж ашигласнаар, Bounce rate зэрэг үзүүлэлт болон тухайн сайтад хэрэглэгчдийн өнгөрөөж байгаа хугацаа зэрэг нь сайжрах үед өөрсдийн хайлтын системийн ранкийг сайжруулах боломжтой. Өөрөөр хэлбэл,  Google-д хайлт хийхэд хэрэглэгчид таны бизнесийг үзэх магадлал өндөр болно гэсэн үг юм. Статистикаар нийт хэрэглэгчдийн 75% нь хайлтын үр дүнгийн эхний хуудсыг хэзээ алгасдаггүй гэж гарсан байдаг байна. Таныг бизнесээ эрхлэхэд сайт нь маш чухал бөгөөд таныг мөнгө олоход асар их нөлөө үзүүлэх болно.
Хөдөлгөөнт дүрээр бизнесийн төлөөлөгчийг харуулах
Өөрийн брэнддээ хөдөлгөөнт дүрийг оруулж илэрхийлэх нь брэндийг тань танихад ихээхэн том ялгарал болж тусална. GEICO бол АНУ-ын хамгийн том даатгалын компаниудын нэг бөгөөд үйл ажиллагаа анх эхлэхдээ компанийхаа нэрийг хэрхэн зөв дуудахыг үйлчлүүлэгчдэд сануулахын тулд хөдөлгөөнт хонин гүрвэлийг (Gecko) ашиглаж эхэлсэн. Хонин гүрвэлийг (Gecko) нэг зар сурталчилгаанд харуулахаар төлөвлөж байсан ч, Screen Actors Guild 1999 (АНУ-ын Мэргэжлийн Жүжигчний Холбоо) зүгээс уг нэрийг GEICO болгохыг шаардсан юм. Компани үйлчлүүлэгчид, фенүүдтэйгээ имэйлээр харьцан, утсаар холбогдон дүрийн тухайд санал бодлыг нь солилцон, мэдэхийг хүсч байлаа. Ингээд хөдөлгөөнт гүрвэлийн дүрсийг албан ёсоор  Advertising Week’s Walk of Fame-д оруулахаар болсон. 
50 жилийн өмнө GEICO домогт хэвлээр явагчийг өөрсдийн бэлгэдэл болгосон бол Kellogg’s компани өөрсдийн зар сурталчилгааг хөдөлгөөнт  Тони Барын дүрээр сурталчилж байжээ. Үүнээс өмнө, брэндүүдийн сурталчилгаа болон баглаа боодол нь хүмүүсийн анхаарлыг татдаггүй байсан бөгөөд W.K. Kellogg нь үүнээс ялгарахыг хүсч байлаа. Зар сурталчилгааны агентлаг Leo Burnett нь 1950 онд Kellogg’s компанид зориулан дүрүүдийг бүтээж эхэлсэн ба Тони Барын дүрнээс эхэлжээ. Түүнээс хойш бүтээгдэхүүдэд зориулсан олон дүрийг гаргасан. Тус компани нь цаашлан зар сурталчилгааны төсвөө нэмсээр байсан бөгөөд 1970 он гэхэд тэд зах зээлийн 45%-ийг эзэлж байв.
Анимэйшн бол үйлчлүүлэгчдээ мэдээлэл хүргэх гайхалтай арга бөгөөд таны бизнесийг онлайнаар өргөжүүлэн, брэндээ таниулах нэг зам юм. Гэхдээ та эхлээд үйлчүүлэгчдээ татаад дараа нь түүнийгээ борлуулна.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender