Бизнес санаагаа анимэйшнаар тайлбарлах нь ?


Анимэйшн Инфографик Лидер Маркетинг Дизайн Маркетинг сурталчилгаа Моушн График 4 months ago yagamipassion0322@gmail.com

Та анимэйшнийг зөвхөн хүүхдүүдэд зориулсан гэж боддог уу? Та бизнесийн маркетингд ашигладаг  хөдөлгөөнт видеог үүнтэй холбоогүй гэж бодож байна уу? Тэгвэл, та энд буруу бодож байна. 
Сүүлийн жилүүдэд, хөдөлгөөнт маркетингийн видеог ихэнх компаниуд онлайн стратегиа болгож байна. Өнөө цагт брэнд болгон хөдөлгөөнт дүрсийг сонгох болсон байна. Харин яагаад онлайн маркетерууд үзэгчдэд бизнес санаагаа хүргэхийн тулд олон төрлийн контентууд бүхий хөдөлгөөнт видеог сонгож байна вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай, гэхдээ одоогоор доорх 4 зүйлийг танд өгч байна:
1. Таны хүүхэд насыг эргэн авчирна
Бүх л өсвөр насны үзэгчид ТВ-ээр хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэж өссөн. Хүүхэлдэйн киноны анимэйшн нь  биднийг “хуучны сайхан цаг” болох тэдгээр өдрүүдэд авчирдаг, учир нь эдгээр нь биднийг шууд л бага насны дурсамжуудыг маань сануулдаг. Онлайн маркетерууд үүнийг давуу талаа болгон ашигладаг бөгөөд ийм мэдрэмжийг дахин төрүүлэхийн тулд хөдөлгөөнт контентийг бүтээдэг байна. Энэ нь заримдаа эргэн дурсахуйц брэндийг бий болгодог.  Хөдөлгөөнт маркетинг видео нь үзэгчдэд хүүхэд байхдаа хүүхэлдэйн кино үзсэн шиг хөгжилтэй, сайхан, энгийн зүйлийг хүргэхийг зорьдог, тиймээс ийм хөдөлгөөнт видеонууд нь бусад төрлийн видеонуудаас илүүтэйгээр сонирхолтой байдаг. 
2. Маш том дүрслэлийн бүтээмжтэй байх
Анимэйшн нь хамгийн нарийн ойлголт, санаануудыг синтетик аргаар хэдхэн секундын дотор тайлбарлах боломжийг танд өгнө. Хэдэн арван жилийн туршид, графикийн элементүүдийн хүчийг шинжлэх ухааны номон дээрх дугуй диаграмууд, бага насны хүүхдүүдэд зориулсан тод дүрснүүд гэх зэрэг нарийн төвөгтэй санаануудыг тайлбарлахад ашиглаж байжээ. Дан текст нь зурагтай огт нийцэхгүй арга (синтетик арга) бөгөөд үүнтэй адилхан, ганц зургийг анимэйшнтэй харьцуулахад хөдөлгөх, хувиргах, амьд мэт байлгах боломжгүй юм. Ямар ч маркетерийн хувьд, синтетик арга нь маш чухал бөгөөд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэдхэн секундэд тайлбарлах боломжийг олгодог.
3. Үйл явдалыг өгүүлэх буюу storytelling хэрэглэх
Бид бүгд юмыг түүх хэлбэрээр боддог ба тархи маань биднийг бага наснаас хойшхи түүхийг өгүүлэх үйл явцтай танилцсан байдаг. Энэ нь, Улаан Малгайт (Red Riding Hood) үлгэрийг, нэгэн охины ой модонд тулгарсан адал явдлын тухай ба үлгэр хэрхэн төгсдөгийг хүн бүр мэддэгтэй адилхан юм. Түүх бол амархан тогтоогддог ба олон зүйлийн үүгээр дамжуулан сурч болно, хэрвээ эдгээр нь хөдөлгөөнт түүх бол хүмүүсийн сонирхолыг илүү татах болно. Хөдөлгөөнт маркетингийн видео нь бидний сурах байгалийн процесст чиглэдэг бөгөөд аливаа бизнесийн санааг хялбархан тайлбарлахын тулд storytelling-ийн аргыг ашигладаг.
4. Зорилгодоо хүрэхэд тань зориулсан тусламжууд
Хамгийн удаан хэрэглэгдэж буй маркетингийн зорилтуудын нэг бол зорилтот үзэгчдийнхээ анхаарлыг татах юм. Анимэйшн нь үүнийг сайжруулах хамгийн сайн арга юм.  Хөдөлгөөнт маркетингийн видеоны тусламжтайгаар, видеоны дүрүүдэд дүр төрх, яриа, хувцаслалт хийж болох ба ингэснээр зорилтот үзэгчид видеоны гол дүрүүдийг илүү бодитоор мэдрэх болно. Ийм арга замаар өөрийн брэндээ шууд таниулах боломжтой юм. Энэ нь яагаад таны брэндэд маш чухал байдаг вэ? Таниулж мэдүүлэх нь танай компанид итгэх итгэл болж хувирах ба ингэснээр таны борлуулалт нэмэгдэх болно. 
Ингээд  та анимэйшний  гайхалтай хүчийн тухай мэдэж авлаа, өөрийн бизнес санаандаа анимэйшнийг оролдоод үзээрэй: өөрийн брэндээ хөдөлгөөнд оруул!
Хэрвээ та видео анимэйшний арга техникууд, видео маркетингийн стратегиудын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байвал, Explainer Video Academy-ийн  сайтаар зочлоод үзээрэй, энд электрон номнууд, слайдууд, зургууд үнэгүй байгаа.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender