PIXOLOGIC ZBRUSH программын тухай.


3D График 3D Модел 6 months ago yagamipassion0322@gmail.com

Pixologic.Inc –аас зохион бүтээн 1999оны SIGGRAPH-д анх танилцуулагдсан бөгөөд олон тооны кино болоод тоглоом хэрэглэгдэн хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Тэр үеэс хойш үргэлжлүүлэн шинэчилснээр одоогийн байдлаар кино, анимэйшн, тоглоом хийхэд орхигдуулж болохгүй чухал программ хангамжуудын нэг болоод байна. Maya,Max-тай адил vertex,edge, face –ийг нэг нэгээр сонгон модель хийх аргаас өөрөөр sculpting аргатай ажлын орчин нь нарийн ажлыг гүйцэтгэх сийлбэр хийхтэй төстэй байдаг.

Анх гарах үедээ ажлын явцад бусад программтай харилцан уялдаатай байдал дээр сул байсан хэдий ч үргэжлүүлэн шинэчилж өөрчилснөөр бусад программуудтай уялдаатай тал дээр ч асуудалгүй болоод байна. Кино үйлдвэрлэл хөгжсөнөөр олон төрлийн сонин содон зүйлийг үзэгчдэд үзүүлэх технологи маш хурдацтай хөгжиж ирсэн бөгөөд одоо ч үргэлж шинэлэг зүйлийг хайж байна. Бодит биетийг өөрчлөхөөс гадна одоо үед бодитоор дэлхий дээр байдаггүй биетйиг бодитоор байдаг мэтээр дүрслэн гаргасан кино, тоглоомууд олширч байна. Ийм нарийн детальтай зүйлүүд дүрсэлж чадах нь Zbrush программын sculpting(сийлэх) аргын хамгийн гол онцлог юм.


Тоглоомын хувьд кино бүтээлээс өөрөөр цөөн тооны сегменттэй хөнгөн мэдээллийг шаарддаг байсан хэдий ч сүүлийн үед тоглоомын салбар ч мөн хурдацтай хөгжин киноноос дутахгүй детальтай дүрслэлийг бий болгож байгаа бөгөөд үүнд мөн Zbrush sculpting ихээр хэрэглэгдэж байна.Ийм байдлаар кино болоод тоглоомын салбарт хэрэглэгдэх ажлын үйл явц нь өөр хэдий ч аль алинд Zbrush өргөнөөр хэрэглэгдэж байна.


Related image
Өмнө карактер буюу дүрийг бүтээхийн тулд зургаар зурж гарган түүнийгээ гар аргаар хийн түүнийг удирдах төхөөрөмж бүтээх эсвэл хүнд өмсгөдөг байсан бол одоо маш мэдрэмжтэй чадварлаг уран бүтээлчид Zbrush программыг ашиглан бодитоор оршдоггүй ч бодитоор байдаг мэтээр итгэгдэх хэмжээний бодит дүрүүдийг бүтээж байна. 



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender