THE FOUNDRY NUKE программын тухай.


3D Анимэйшн VFX Видео Трэкинг Кино Фильм 8 months ago yagamipassion0322@gmail.com

THE FOUNDRY NUKE - The Foundry компаниас гаргасан NUKE програм нь маш хүчтэй видео компосишн(composition) програм бөгөөд бусад програмуудтай харьцуулахын аргагүй хурдтай, энгийн компьютер дээр ч хэрэглэж болох маш сайн хэрэглүүр юм. NUKE нь DIGITAL DOMAIN хэмээх компаниас анх зохион бүтээсэн бөгөөд пост-продакшны чанарыг сайжруулахын тулд хэрэглэж алдартай VFX уран бүтээлчид болон инженерүүд хамтран улам боловсронгуй болгон хөгжүүлж байна. Одоогийн байдлаар Америк болон бусад хөгжилтэй орнуудын VFX-ийн төлөөлөл болсон том компаниуд NUKE-ийг ашиглаж байна.

Image result for foundry nuke

Визуаль эффект болон видео компосишн ажигласан кино, реклам сурталчилгаа, цуврал кино зэрэг видеог ашигладаг бүхий л салбарт хэрэглэгдэж, хэрэглэгдэх хүрээ нь ихсэж байгаа бөгөөд компьютерийн техник хангамж болон дижитал видеотой холбоотой программын хангамжийн хурдацтай хөгжлийн улмаас хүний төсөөлсөн бүхий л зүйлсийг компьютер график ашиглан бүтээж байна. Ийм үед чанарын түвшинг хангахын тулд видеог боловсруулах програм хангамж нь хурдтай байх хэрэгтэй бөгөөд мөн олон төрлийн эффектийг гаргаж чадах шаардагдлагатай болж байна. Энэхүү шаардлагыг хангаж чадах програм нь NUKE юм.

Image result for foundry nuke compositing

NUKE-ийн хамгийн том давуу тал нь түүний хурд боловсруулах байдал юм. NUKE-ийн Multi-threaded, scan-line based computition функцуудын харагдах хариу үйлдэл үзүүлэх байдал нь ямар ч программыг дагуулахгүй хурдан юм. ILM-ийн OpneEXR Image форматад байдаг multi-channel image-ийг бүрэн дэмжиж RenderMan-ийг ашиглан Multi-pass хэлбэрээр гаргасан OpenEXR файлыг 64channel-ээр 3D composition хийх боломжтой юм. Мөн 3D программаар олон Render pass-ийг үүсгэсэн OpenEXR image-үүдийг нэг EXR Image файл болгон compile composition хийж чадах функцийг агуулсан цорын ганц программ юм. OpenEXR формат нь маш нарийн CG-ийн ажил хийхэд хамгийн хэрэгцээтэй файл бөгөөд, VFX artist нь нэг sequence-д элемент тус бүрийн бүх matte болон render pass-үүдийг import хийж болох бөгөөд үүнийг NUKE-ээр ажиглаж болох юм. NUKE нь бидний хэрэглэж заншсан Layer-аргаас өөрөөр Node хэлбэрийн удирдах аргыг хэрэглэдэг. Энэ нь Maya зэрэг программуудтай адил хялбараар удирдах тохируулах боломжтой бөгөөд High-quality 3D composition-ийг NUKE програм дээр нэгэн зэрэг хийх боломжтой юм. 


NUKE-ийн хэрэглэдэг node хэлбэрийн удирдах аргаар видео реклам, видео клип, телевиз, кинотой холбоотой компосишн аргыг сурах нь хамгийн чухал бөгөөд Native multi-channel болон NUKE-ийн гол онцлог болох 3D composition орчны талаар заавал сурах шаардлагатай. Мөн Multi-channel, multi-view, HDR(High Dynamic Range) компосишныг CG-ийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг Multi-channel EXR image болон мэдээллийг хэрхэн зохицуулж удирдах, мэдээлэл үүсгэх дэвшилтийн талаар суралцах шаардлагатай. Нүк-ийн 3D composition environment нь 2D, 3D нэгдлийг маш чөлөөтэй байдлаар бий болгох бөгөөд, компосишн болон харагдах эффектийн тал дээр маш шинэлэг зүйлсээр дүүрэн байдаг. Мөн NUKE программын хамгийн гол давуу тал болох 3D camera projection-ийн аргын талаар ч мөн заавал суралцаарай болно.



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender