Квон Дун Үг: сайн дизайн, сайн анимэйшн, сайн агуулга 3 нийлж төгс бүтээл болдог


2D Анимэйшн Анимэйшн Моушн График 8 months ago yagamipassion0322@gmail.com

Бид та бүхэнд бүтээл булангаараа дизайнер, анимэйтор Квон Дун Үгийн бүтээсэн "Захиалагч VS Гүйцэтгэгч" хэмээх энгийн зураглал бүхий хөгжилтэй анимэйшнуудыг хүргэж байсан билээ. Энэ удаад бид ярилцлага буландаа уран бүтээлч Квон Дун Үг digitalartsonline-д өгсөн өөрийн бүтээлийн тухай товч ярилцлагыг хүргэж байна. 

Эх зураг

Сурвалжлагч:  та яагад уг цувралыг зурах болсоноо бидэнд тайлбарлаач. 

Квон Дун Үг: Би захиалагчидтай хэрхэн тохиролцох тал дээр өөрийгөө багагүй туршлага хуримлуулсан гэж боддог. Та ч мөн уг замыг туулах нь гарцаагүй. Танд зөвхөн сайн аниматор, сайн дизайнер байхаас гадна хэрхэн захиалагчтай тохиролцох вэ хэмээх зүйлд ч маш сайн байх ёстой. Энэ бол миний дутагдалтай тал байсан төдийгүй, одоо ч гэсэн би аажмаар сурч хөгжсөөр байна. Би уг бүтээлийг яагаад хийх болсон шалтгаан бол өөрийгөө ямар ажил хийдэгийг бусдад харуулахыг зорин уг анимэйшнаа бүтээсэн. Бүхий л Артистуудад хамаатай уг сэдвийг сонгон анимэйшн хийх хүсэл намайг байнга өдөөн хатгасаар байсан. "сайн дизайн + сайн анимэйшн = сайн бүтээл. Харин сайн дизайн + сайн анимэйшн + сайн агуулга = төгс бүтээл" болдог. Тиймээс л бүхий л артистууд миний уг бүтээлийг сайхнаар хүлээж авсан. Уг  анимэйшн одоо ч олны анхааралд байсаар байгаад би гайхаж байна. Учир нь урьд өмнө нь миний бүтээлүүд хэзээ ч ингэж олон нийтэд хүрч байгаагүй. Би ердөө л Инстаграм дээр пост хийсэн даруйд маш олон like болон дагагчидтай болсон.

Эх зураг

Нөгөө талаас би захиалагчдыг муу өнгө аясаар дүрсэлсэндээ санаа зовсоор байна. Мэдээж захиалагч болгон адилхан биш шүү дээ. Өнгөрсөн хугацаанд надад маш ихээр таалагдсан гайхалтай захиалагч нар ч олон бий. Магадгүй муу дизайнер, сайн захиалагч ч байх боломжтой шүүдээ. Эцсийн эцэст дизайнеруудад захиалагч хэрэгтэй, яг л захиалагчидад дизайнерууд хэрэгтэйтэй адил. 

СурвалжлагчСайхан санаа байна. Тэгвэл та урьд өмнө нь уулзаж байсан захиалагчид дундаас хамгийн үл бүтэх захиалагчын тухай ярьвал?

Квон Дун Үг: Урьд өмнө нь намайг ажлаа хийх болгонд миний ард зогсон миний хийж буй үйлдэл бүрийг аждаг захиалагч байсан. Миний үйлдэл бүрийг хянаж ширтэх нь ажлын явцыг маш их удаашруулж байлаа. Мэдээж хэрэв түүний санаа оноо засвар хийх боломжтой зүйл байвал би бүх хүчээ дайчлан засваруудыг хйиж гүйцэтгэнэ. Гэвч үнэхээр боломжгүй зүйлсийг засуулах гэж дайрах эсвэл эцэс төгсгөлгүй засвар хийлгэх нь тэр чигээрээ гамшиг. Нэмж хэлэхэд захиалагч ярьж байхад, дизайнерийн чихнээс цус гарч буй анимэйшн бол 100 хувь надад тохиолдсон явдал байсан юм.

Эх зураг

Эх сурвалж: digitalartsonline


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender