Бүтээл төрөх агшин: Laika-ын шинэ анимэйшн Missing Link’


Анимэйшн Стопмоушн 8 months ago yagamipassion0322@gmail.com

Удахгүй 2019 оны 7 сарын 23-нд Blu-Ray, DVD-гээр гаргаж буй Лайка студийн шинэхэн стопмоушн анимэйшн хэрхэн бүтсэнийг үзэцгээе.   

20-р Зуун Фоксын үзүүлж буй Missing Link кино 7 сарын 23-нд Blu-Ray болон DVD-ээр үзэгчдийн гар дээр  ирэх мөч тун удахгүй ойртож байна. Кино бүтээх ажлын явцад бэлтгэл үе шат нь ихээхэн цаг зарцуулсан ажил болохыг уг бичлэгээс харах болно. Ингээд Стопмоушн анимэйшн бүтээл төрөх гайхалтай агшиныг бичлэг болгон гаргасаныг үзэцгээе. 

Лайка студийн 5 дахь кино Missing Link-ын зохиол болон найруулгыг тус студийн 2012 оны хүчин чармайлт Паранорман киног бичиж найруулсан Крис Батлэр гүйцэтгэжээ. 

Тус кино нь стопмоушн болон компьютер график хосолсон төдийгүй, өнөөг хүртэл Лайка студийн хамгийн хөгжилтэй кино болж чаджээ. 

Хамгийн бүтээлч, шинэлэг технологитой анимэйшн үйлдвэрлэгчдийн нэг Лайка студи дахин ханцуй шамдан нэгдсэн уг бүтээлд гайхалтай деталь бүхий гар хийцийн хүүхэлдэйнүүдийг сүүлийн үеийн компьютер график, визуаль эффэкттэй гайхалтайгаар  хослуулсан зураглал, мөн маш хөгжилтэй инээдэмтэй адал явдлууд өрнөнө.   

Missing Link нь Домогт Шангри-Ла хөндийд амьдрах холын хамаатнуудтайгаа уулзахын тулд гүн ойн дунд, элсэн цөлд, далайн шуурганаар, цаст уулсаар Дэлхийг тойрон аялах хөгжилтэй үйл явдлаараа үзэгчдийг алмайруулжээ. Зоригт аялагчид бол Sir Lionel Frost (Хью Жэкмэн), Мистер. Линк (Зач Галфианакис) болон өрсөлдөгч Адэлина Фортнайт (Зое Салдана) нар юм. 

 Эх сурвалж: https://www.awn.com

 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender