Вектор буюу 2D график дизайн гэж юу вэ?


Вектор График График Дизайн 3 months ago yagamipassion0322@gmail.com

2D График дизайн бол ихэвчилэн мэргэжлийн Дизайнерууд болон анимэйторууд хэрэглэдэг нэгэн төрлийн дизайны техник юм. Тэр дундаа хамгийн төлөөлөл нь Вектор графикын төрөл юм. Вектор зураг нь гараар зурах аргачлалыг өндөр нягтрал болон уян хатан чанар бүхий компьютерийн дүрстэй хослуулсан платформ юм. Вектор зураг ердийн зургууд буюу Растер/Пикселээс бүрдсэн зургийг Растер гэдэг./ зургаас ялгаатай нь компьютер дээр хадгалагдахдаа пикселээр бус эхлэл болон төгсгөлийн цэгтэй зураасуудаар хадгалагддаг. Тэдгээр зураасыг stroke гэдэг. Харин stroke буюу зураасуудын муруйн хэмжээ ба хэлбэрийг математикын аргачлалаар хадгалдаг. Stroke зураасын эхлэлийн цэг төгсгөлийн цэгтэй нийлсэнээр бүхэл shape буюу нэг дүрс болдог. Stroke зураасаар хүрээлэгдэн бүтсэн дүрсийг дүүргэн будсан  өнгийг fill гэдэг. Уг зураасууд нь хичнээн томруулж сунгасан ч чанараа алдахгүй маш уян хатанг доорхи Растер болон Вектор зургийн харьцуулалтаас харж болно. 

Вектор зургийн өргөтгөл бол .svg, харин Растер зургийн өргөтгөлүүд бол та бидний сайн мэдэх .jpeg, .gif, .png, .bmp өргөтгөлүүд юм. Вектор зургийн давуу тал нь та хэзээд ч зурсан зургийн өнгө хэлбэрийг засан өөрчилж, хүссэн хэмжээгээрээ хадгалах боломжтой.

Тиймээс бүхий л албан байгуулгуудын лого, үйл ажиллагааны эмблем зэрэг үнэ цэнэтэй зүйлсийг вектор форматаар дүрслэх хүсэлтэй байдаг. Мөн жишээлбэл та 480X300 хэмжээтэй гар утасны дэлгэцийн чинээ жижигхэн вектор зургийг ч үзэсгэлэнгийн танхимд зориулсан 16 метр х 10 метрийн аварга том анонс болгон төгс нарийвчлал, тод өнгөтэйгөөр хэвлэсэн ч болно! 

Эх сурвалж: crudebyte





Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender