3DS Max программын тухай.


3D Анимэйшн 3D График 3D Модел 3D Принтинг Интерьер Дизайн Риг 4 months ago yagamipassion0322@gmail.com

3ds Max программ нь Интерьер дизайнер, Тоглоом бүтээгчдэд илүү тохиромжтой програм билээ. Маяа програм дээр ялангуяа Интерьер дизайн гаргахад тохиромжгүй бол харин 3DS Max програм бол интерьерийг төгс гаргахад маш сайхан програм гэж хэлж болно. 3DS Max програм нь магадгүй анимейшн хөдөлгөөн хийхэд Маяа тай адилхан хүчирхэг биш ч модел болон текстур хийхэд маш их тохиромжтой. Ялангуяа модел хийхэд зориулсан нарийн хэмжээсүүд, мөн зураг төслийн Автокад програмтай сайн хоршиж чаддаг, нэмэлт плаг-ин сонголтууд маш элбэг гэх мэт олон давуу талтай.

Эдүгээ 31 жилийн түүхтэй уг програм Анх 1988 онд MS DOS үйлдлийн систем дээр 3D Studio Prototype нэртэйгээр анхны хувилбараа бүтээж байсан уг програм 1996 онд анхны Windows үйлдлийн систем дээрхи хувилбараа гаргаж байжээ.


Image result for 3ds max


3ds Max нь ерөнхийдөө тоглоом хөгжүүлэлт болон ямар ч төрлийн архитектур барилгын үзэмжийг гаргахад тэргүүн сонголт билээ.  Хэдийгээр 3ds Max-д mental ray рендерий платформ байдаг ч 3ds Max –ын маш хэрэглэгч нар, тэр дундаа ихэвчлэн интерьер архитектурын хэрэглэгчид материал болон гэрэл тавилтын шалтгаанаар V-Ray -ийг илүү өргөнөөр ашигладаг. Мөн дээр хэлсэнчлэн тоглоомын үйлдвэрлэлд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг 3D програм бол 3DS Max. 

 

Маяа программтай адил 3ds Max ч мөн асар их хэрэглэгчид маш их байдаг. 3ds Max – ыг чадварлаг сурсанаар бүхий л төрлийн зүйлсийг хийх боломжтой бөгөөд дүгнэж хэлэхэд Анимэйшн болон кино салбарт та сонирхолгүй л боловч CNC 3D Принт, интерьер архитщктур дизайн, эсвэл тоглоом хөгжүүлэгчийн аль нэг болохоор шийдсэн бол анхлан суралцагч танд уг програм хамгийн сайн сонголт байж болох юм.


3DS Max 2010 он хүртэлхи Шоурийл





3DS Max 2020 хувилбар дээр шинэ нэмэгдсэн функцууд




            Хөжгжүүлэгч компани: Автодеск

            2020 хувилбарын үнэ:  1 сарын - 285 USD, 1 жилийн - 2279 USD, 3 жилийн 6151 USD.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender