AUTODESK MAYA программын тухай.


3D Анимэйшн 3D График 3D Модел 3D Принтинг Риг 9 months ago yagamipassion0322@gmail.com

AUTODESK MAYA - Компьютер график дүрс улам боловсронгуй болсноор хэрэглэгчид илүү богино хугацаанд их хэмжээний мэдээллийг боловсруулан үр дүнг нь харахыг хүсдэг.

Маяа бол 3D анимейшн болох модел, риг тоноглол, хөдөлгөөн, динамик эффектүүдийг хийхэд зориулагдсан томоохон тэргүүлэгч программ юм.. Кино, тоглоом, ТВ, вэб болон мультимедиа контент үүсгэх, ямар салбарт маяа нь хамгийн түрүүнд сонгогдох хэрэглүүрийн багцыг агуулж байдгаараа ямар шийдвэрлэхэд хүнд ажил байсан шийдэж чадах програм юм. Одоогийн байдлаар Холливүүдийн ихэнх кино компанийн үндсэн програм хангамж нь Маяа юм. 

Image result for autodesk maya 2019 animation


Маяа програм нь олон тооны контентийг хурдан хугацаанд үүсгэх мөн бодит мэт мэдрэмжтэй карактер анимэйшн хийхэд тохиромжтой програм юм. Олон төрөлтэйн дээр шинэ скиннин хэрэглүүр, карактерийг илүү хялбараар яс зангидаж хөдөлгөдөг, үе мөчний хөдөлгөөнийг илүү чөлөөтэй хийж болох давуу талтай. Мөн шинэ хэрэглэгчийн хэрэглүүр өөрчлөлтөөр дамжуулан анимэйшны мэдээллийн зорилгыг хурдан, үр дүнтэй байдлаар өөрчлөх боломжтой байдаг. Мөн граф эдиторийг ашиглан анимэйшний муруй болон түлхүүр фрэймийг хялбар байдлаар шалгах, сонгох, засварлах боломжтой байдаг. 
Маяа программын хэрэглэгчийн интерфэйс нь харахад цэгцтэй төдийгүй нүд өвдөхөөс сэргийлсэн мөн хэрэглэгчийн ажиллах хугацааг багасгах олон давуу талуудтай байдаг. 

Image result for autodesk maya 2019 interface
Маяа дээр үндсэн ажлыг хийхэд модель хийж хэлбэрийг өөрчлөн түүндээ материал өмсгөх явцад энэ бүх үйл явц хадгалагддаг учир мел файл болгон хувиган сүүлд өргөн нэвтрүүлэгт ихээр хэрэглэгдэж ирсэн юм. Маяа нь хэрэглэгч дагаж явахад ч хэцүү хурдан хөгжин, шинэчлэгдэж байна.Шинэчлэгдэх бүрдээ хэрэглэгчдийг гайхшруулж чаддаг маяа нь бусад өөр программ руу анхаарал хандуулах ч зав өгөхгүйгээр хөгжиж байна.


Эдүгээ Монголын нөхцөлд ч уг програмыг мэдэхгүй хүн цөөхөн билээ. Компьютер График, Анимэйшн чиглэлээр сургалт явуулдаг хэд хэдэн сургуулиуд ч Маяа програмыг зааж байна. Маяа програмын бусдаас ялгарах онцлог нь характер буюу дүрийн анимэйшн бүтээхэд хамгийн супер програм гэж хэлж болно. Харин интерьер, эсвэл техникийн мэргэжилтэй хүмүүст тохиромжгүй айж болох юм. Бүх зүйл таны уг програмыг хэдий хир сурсан эсэхээс 100 хувь хамаарах нь ойлгомжтой.

Гэхдээ нэмж хэлэхэд мэдээж уран бүтээлч хүн дан ганц программ руу анхаарч болохгүй ч харин маяа программын хувьд графикч хүний хувьд тун анхааралтай сайн судлах үндсэн программуудын нэг юм. 


Хөгжүүлэгч компани: Автодеск 

2020 хувилбарын үнэ: 1 сарын 195 USD, 1 жилийн 1545 USD, 3 жилийн 4,170 USD



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender