LIGHT WAVE программын тухай


3D Анимэйшн 3D График 3D Модел 3D Принтинг VFX 6 months ago yagamipassion0322@gmail.com

Lightwave New Tek нь реклам зар сурталчилгаа, телевиз киноны визуаль эффектийн чиглэлээр өргөн ашиглагддаг 3D модел, Анимейшн, мөн рендер хийх гэх мэт олон ажлыг хийх боломжтой программ юм.  Автодеск болон бусад монополь программуудтай харьцуулвал, Lightwave нь харьцангуй хямд үнэ өртөгтэй програм учраас freelancer болон жижиг студиудад маш эрэлттэй программ юм. Lightwave программын ажлын хэрэгслүүд нь бусад том программуудыг бодвол ерөнхий мэргэжлийн хэмжээний зүйлсийг хялбар хийх боломжтой. Lightwave програмын хэрэглүүр болон контролууд хамгийн энгийн зарчимаар ажилладаг бөгөөд хэрэглэгчид түргэн шуурхай,  уян хатнаар ажиллах орчинг гайхалтайг бүрдүүлж өгсөн. 


Image result for lightwave



LightWave 3D бол хамгийн сүүлийн үеийн рендерийн хүчирхэг платформыг модел болон анимэйшн хэрэглүүрүүдтэй чадварлаг хослуулж өгсөн. Мөн дашрамд дурьдахад LightWave нь Эммигийн инженерийн шагналыг 2 ч удаа авч байсан түүхтэй. 



            Хөгжүүлэгч компани: Нью-Тек 

            Үнэ: 1 жилийн 995$ ( Мөн 30 өдрийн туршилтын хувилбар, 195$ Оюутанд зориулсан хувилбартай)


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender