Таны эрүүл мэндэд ач тустай 7 компьютерийн хулгана.


Компьютер Компьютерийн хэрэгсэл Продакт Дизайн Эрүүл мэнд 6 months ago yagamipassion0322@gmail.com

1. Угаадаг хулгана

Усны хамгаалалттай уг хулганыг ердийн савангаар ч угаах боломжтой. Мэдээж таны хулганад шороо, хоол хүнс, шингэн зүйл, нян бактери зөндөө байх нь ойлгомжтой.

Related image

Эх зураг

2. Wowpen босоо хулгана.

Үзэг шиг хэлбэртэй Wowpen хулгана нь яах аргагүй шинэ үеийн технологи юм. Түүний 2.4GHz давтамжтай RF холболт нь 50 метр хүртэлхи хол зайнд хэрэглэгдэх боломжтой нь гайхалтай. Энэ төрлийн хулганууд нь гар өвтгөхөөс сэргийлсэн байдаг.

Эх зураг

3. USB гар халаагчтай хулгана

USB халаагчтай хулгана нь ердийн хулгана биш бөгөөд ялангуяа өвлийн улиралд эсвэл хүйтэн ажлын оффист ажилладаг таны гарыг дулаан байлгах чадалтай хулгана юм. Хэрэв таны гар даарвал дулааны функцийг ажиллуулахад л хулганы дээд тал халах болно. 

Related image

Эх зураг


4. Бактерийн эсрэг

Бактерийн эсрэг хулгана байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл уг хулгана нь нянгийн ферментүүдийг устгадаг титаны давхар исэл болон мөнгөн нано-ширхэгээс бүрдсэн гадаргуутай тул таныг 400 гаруй нян бактериас хамгаалж чадна. 

5. Zero Tension босоо хулгана
Мөн хүний гарыг өвтгөх, судсыг хаахаас сэргийлсэн Zero Tension босоо хулгана нь 3 төрлийн хэмжээтэй. Нэмж хэлхэд комптютер дээр удаан суухдаа энгийн хулгана хэрэглэдэг хүмүүсийн бугуйн судас дарагдсанаас болж гар хөрөх, мөн чилэх гэх мэт зовиур илэрдэг. Энэ төрлийн хулганыг та хэрэглэсэнээр таныг гар чилэхийг та мартах болно.




6. Хөлийн хулгана
Хэрэв та ямар нэгэн гарны асуудалтай бол энэ хулгана хөлөөр удирдах боломжтой тул танд магадгүй хамгийн хэрэгтэй хулгана байж болох юм. 
7. Хулганы гэр
Энэ удаад хулгана биш бөгөөд та ямар ч хулганатай байж болох бөгөөд хулганы гэрний тухай юм. Уг хулганы гэр нь таны гарын дулааныг алдагдуулахаас багахан ч болов сэргийлэх үслэг зөөлөн чихмэл юм. Хэрэв таны хайртай дотны хүн компьютер дээр удаан суудаг бол үүнийг бэлэг болгон өгвөл магадгүй хамгийн чухал зүйл бэлэг байж болох юм.
Related image


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender