Level Up - Шилдэг бүтээлийн цувралууд 01


2D График Дижитал Арт 4 months ago yagamipassion0322@gmail.com

Та бүхэнд график дизайнер, болон дижитал зураачдид зориулсан "Level Up!" хэмээх Facebook группыг танилцуулж байна.

Image may contain: one or more people, cloud, sky and text


Группын дүрэм: Группт элсэх мөн пост хийхийн өмнө дүрэмтэй заавал танилцана уу!!!

Хэрэв дүрмийг зөрчвөл таны постыг устган, группээс бандахыг анхаарна!!!

1) Уг групп нь өөрийгөө сурталчилах бус, зөвхөн санал шүүмж авах групп юм.

2) Өөрийн пост дээр өөртөө тулгарсан асуудлаа бичин, шийдвэрлэх гарцыг олох.

3) Өөр вэб, эсвэл пэйж дээр нийтэлсэн линк постлохыг хориглоно. Шууд групп руу хуулах.

4) Хэрэв таны постод зураг агуулагдаагүй тохиолдолд ямар ч хамаагүй зураг хавсрагахыг хориглоно.

5) Өндөр нягтралтай зургийн хувьд IMGUR вэбсайтыг ашиглаж болно.

6) Админууд болон гишүүдийг хүндэлж нөхөрсөг байх, энэ бол нөхөрсөг холбоо.


** 1. Сэтгэгдэлгүй шүүмжгүй болон, мэдлэг олгоход зориулагдаагүй сэтгэгдэлүүд. **

Манай группын сэтгэгдэл болон шүүмжүүд дүрмийг зөрчих, мөн админд тухайн сэтгэгдэл шүүмжтэй холбоотой гомдлууд ирвэл мөн таны сэтгэгдэлийг устган, таныг группээс хориглох боложтой. Тиймээс дүрмийг баримтлаж, сэтгэгдэл болон шүүмжлэлдээ мэдлэг, мэдээлэл өгөхийг хүсье.

** 2. Өөрийгөө сурталчлах, хуудасны линкүүдийн тухайд / artstation / deviantart. **

Юун түрүүнд таны нийтлэл устгагдах болно, харин хоёр дахь удаагаа дахин зөрчил гаргавал таныг гишүүнчлэлээс хасах болно. Ямар нэгэн Like, Follow хүссэн постыг хориглоно. Өндөр нягтралтай зураг хуулах тохиолдолд imgur сайтыг ашиглана уу.

Хэрэв таны нийтлэл хүмүүст таалагдсан тохиолдолд тэд таны artstation / deviantart гэх мэт хуудсуудыг өөрсдийн хүчин чармайлтаар олж авах эрхтэй. Бид зөвхөн өөрсдийгөө сурталчлахыг зөвшөөрдөггүй. Дахин хэлэхэд энэ бол мэдлэг түгээх бүлэг юм.

Гэсэн хэдий ч энэ нь бүх вэб сайтыг хориглоно гэсэн үг биш юм. Зөвхөн хэрэв хэн нэгэн таны сэтгэгдэл дээр линкээ оруулахыг хүссэн байвал, эсвэл өөрийн оруулсан постын доор сэтгэгдэл хэсэг тухайн уран бүтээлчийн портфолио линк, болон зургийн нэрийг бичиж болно. Зөвхөн пост хийхдээ шууд линк оруулахыг хориглоно.

** 3. Gumroad сайт дээрхи үнэгүй болон үнэтэй контентууд. **

Gumroad-ын ямар ч линк оруулж болохгүй! Маш олон хэрэглэгчид LevelUp-ийн хэрэглэгчдэд зориулан үнэгүй контент постлох замаар арилжааны зорилго агуулж байдаг.


Gumroad-ийн линк агуулсан пост хийсэн хэрэглэгч шууд BAN-дуулна. Үүнд бусад хүмүүсийн Gumroads-ийн холбоосыг ч мөн оруулна. Энэ бол арилжааны бус групп тул зар сурталчилгаа огт хориглоно.


Хэрэв та заавар хичээл, фотошоп браш, соурс зургуудыг хуваалцахыг хүсвэл файл татах шууд холбоосыг байршуулах шаардлагатай бөгөөд дахин анхааруулвал Gumroad, Selz гэх мэт гуравдагч талын арилжааны сайтыг хатуу хориглоно ...


Та бусад уран бүтээлчдээс суралцаж байсан бол Gumroads-ыг дурьдаж болно. Хэн нэгэнд туслахын тулд тэдгээрийг сэтгэгдэл дээрээ нэрлэх, дурьдаж болно!


** 4. Вэбсайтууд, хичээлүүд, урлагийн хичээлүүд гэх мэт линкүүд. **


Дахин хэлэхэд арилжааны ямар ч пост, сэтгэгдэл байх ёсгүй! Таныг гишүүнчлэлээс хасах эсвэл хориглох болно!

Бид Brainstorm School эсвэл THU гэх мэт олон сайтуудад дуртай боловч манай групп ийм төлбөртэй үйлчилгээний линкүүдийг хүлээн  зөвшөөрдөггүй. Мөн LevelUp! -ийн гишүүнүүд эсвэл өөр хэн нэгэн Level Up групп болон гишүүдийн зөвшөөрөлгүйгээр группын контент арилжааны зорилгоор ашиглахыг хатуу хориглоно!

Группт нийтлэгдсэн зарим шилдэг зургуудаас зохиогчын эрхтэйгээр та бүхэнд толилуулъя!

Image may contain: 1 person

Hugie Li -ийн бүтээл

Image may contain: 1 person

David Henry

Image may contain: 1 person

Nudtawut Toey Thongmai‎

No photo description available.

Mihkel Matas

Image may contain: 4 people, text

Alif Kabir

Image may contain: one or more people and night

Shai Danniel

Image may contain: 1 person

Eric Nicolás Guerrero Salcedo‎

No photo description available.

Ken Hah

Image may contain: 1 person, cloud and sky

Vincent Chu

Image may contain: food

Emrullah Çıta


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender