"Daily Spit Paint" Дижитал арт чалленж групп


2D График Дижитал Арт 7 months ago yagamipassion0322@gmail.com

Тус групп нь өдөр болгон 7 цагт шинэ сэдэв зарлах бөгөөд зарлагдан сэдвийн дагуу дижитал зураг зуран ур чадвараа сайжруулахыг уриалдаг.  харин 3D график дүрслэл ашиглахыг зөвшөөрөөгүй. Тан бүхэнд группын тухай дэлгэрэнгүй өгүүлье.

Группын тухай

Тус daily spitpaint групп нь 2013 оны 5 сард Атеем Гайланом болон Россом Грамсом нар үүсгэн байгуулж байжээ. Тэд анх Крэйг Мюлинсын "мэргэжлийн уран бүтээлчид цаг барин, төлөвлөгөөний дагуу ажиллахын тулд элсэн цагийг хэрхэн ашигладаг" тухай сонсож байжээ. Тийнхүү тэд Skype-аар харилцан сэдэв товлож түүнийг 30 минутанд багатаан зурж үзжээ. Удалгүй тэд 6-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг болж өргөжжээ. Бид тийнхүү http://spitpainting.tumblr.com/ дээр өөрсдийн зурсан таталбаруудыг зуран байршуулан, мөн бид маш олон санал хүсэлтүүдийг сэтгэгдэлүүдээр дамжуулан авсаны эцэст өнөөдрийн Facebook группаа байгуулахаар шийдсэн.

Spitpainting буюу түргэн зуралт гүйцэтгэхийн тулд хүндхэн дасгалуудыг гүйцэтгэж байх ёстой. Энэ нь өөрийн санаагаа түргэн хугацаанд илэрхийлэх чадвар дадлыг олгох болно. Мэдээж та эхэндээ зургаа дуусгаж чадахгүй байх гэх мэтчилэн бүтэлгүйтэж болно. Хэрэв та daily dpitpaint чалленжыг хийхийг хүсвэл ямар нэгэн сэдэв сонгон, нэн даруй цагтаа багатан зурж үзээрэй. Цагаасаа хэтрүүлж хэрхэв ч болохгүй. Мөн та "зөвхөн дугуй браш ашиглах", "opacity оролдож болохгүй", "зөвхөн цайвар ягаан фоноор эхлэж зурах", "зөвхөн lasso болон градиент хэрэгсэл ашиглах", "зөвхөн баруун хөл эсвэл сүүлнээс эхлэн зурж эхлэх" гэх мэт өөртөө шинэ шаардлагуудыг тавин сонирхолтойгоор үзээрэй.  

Группын дотоод журам: 

- Бал, харандаагаар ашиглаж цаасан дээр зурж болно.

- Өмнөх өдрийн сэдвийг дараа өдөр нь постлох боломжгүй. Хэрэв та өмнөх өдрийн сэдвийг постлосон тохиолдолд устах болно.

- 3D ашиглаж болохгүй. Зөвхөн 2D дүрслэлтэй байх. Хэрэв та 3D-д сонирхолтой бол Daily SpitSculpt групп танд илүү тохиромжтой байх болно. 

- Гэрэл зураг, фото текстур, фото эвлүүлэг, тракинг, 3D рэндэр, өөр зурсан зураг ашиглахыг хориглоно. Бүх зүйлс зураасаар зурах буюу өөрийн биеээр зурсан байх шаардлагатай.

- Та референс зураг ашиглаж болно хэрэв та 30 минутандаа амживал шүүдээ. Мэдээж 30 минутын зураг зурахын төлөө 45 минут референс зураг хайна гэдэг бол бүтэлгүй үйл. 

- Та фотошоп браш ашиглаж болно. Гэхдээ материаллаг брашыг зөвшөөрнө. Харин фото браш буюу тамга ашиглахыг хориглоно.  

- Группт ямар нэгэн зурах хэрэгсэл зарах гэх мэт ямар ч зар байх ёсгүй. Хэрэв тийм зар байвал та репорт хийн админд мэдэгдэхэд хангалттай.

- Хэн нэгэн заль хэрэглэсэн, дүрмийг зөрчсөн пост оруулсан тохиолдолд мөн та репорт хийн админд мэдэгдэхэд л хангалттай.

- Хэрэв таны пост хугацаа хэтэрсэн, таныг пост нийтлэгдэхгүй. Харин үнэхээр шаардлагатай буюу ердөө хэдхэн минутын хугацаа хэтэрсэн үед админ шийдвэр гаргана. Тэр үед дахин пост бүү хийгээрэй. Энэ нь таныг бүрмөсөн бандахад хүргэнэ.

- Хэрэв зөрчил гаргасан хэрэглэгчийг бандахаар болвол анхааруулга өгөхгүй тул та уг группт дүрмийг чанадлан баримтлах шаардлагатай.

Онлайн минут хэмжигч:

https://www.online-stopwatch.com/full-screen-interval-timer/?c=em0n030pfr


Анхаарах зүйлс: Тус групп маш онцгой үйл ажиллагаатай бөгөөд ямар нэгэн форум, өөрийн бодлоо илэрхийлэх, дуртай видео дуу, фотошоп браш, хичээл гарын авлага, зөвлөгөө авах, өөрийн бүтээлээ сурталчилах, бүтээлээ зарах гэх мэт зорилгуудаас ондоо групп болно. Та зөвхөн заасан сэдвийн дагуу 30 минутанд зураг зурах ёстой групп гэдгийг анхаараарай. Хэрэв та өөр бусад зорилго агуулж байвал өөр бусад группууд зөндөө байгаа гэдгийг бодож үзээрэй. 

Танд амжилт хүсье!


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender