AnimChallenge - Анимэйшн чалленж групп


2D Анимэйшн 3D Анимэйшн Анимэ Анимэйшн Катаут Анимэйшн Ротоскоп Анимэйшн Уламжлалт Анимэйшн 6 months ago yagamipassion0322@gmail.com

Та бүхэнд AnimChallenge групп нь анимэйшн, хөдөлгөөн хийх дуртай хүн болгонд зориулан сард 1 хөдөлгөөн дүрслэх чалленжийг танилцуулж байна. Тус групп нь 2018 оны 9 сард Максим Пилон анх санаачлан үүсгэн байгуулжээ. Одоогоор 6000 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй. Сар тутамд тодорхой дүрмийн дагуу шинэ сэдэв, үйл явдал зарлан, сарын эцэст хамгийн сайнх бүтээлүүдээр жижиг богино хэмжээний бичлэг хийн нийтэд хүргэдэг.




Группын дүрэм:
Сэдэв: Заасан сэдвийн дагуу
Хугацаа: 12 секундаас хэтрэхгүй. Шаардлагатай үед 10 секундаар хязгаарладаг.
Мөн та ямар ч төрлийн риг ашиглаж болно. Зарим үед группын зүгээс риг санал болгосон ч, та заавал ашиглах албагүй. 

Image may contain: 2 people

Шагнал:
Тус группын ялагчыг Уолт Диснейн аниматор, Эннигийн шагналт аниматор гэх мэт томоохон студи продакшны чадварлаг уран бүтээлч шүүн тодруулах бөгөөд, Ялагчид тусд нь жич зөвлөгөө өгөн урамшуулдаг байна. Мөн хамгийн бүтээлч шинэлэг санаа гаргасан ялагчыг ч мөн тодруулан шалгаруулдаг байна. Харин Аним Исландын зүгээс АнимЧалленж группт нийтлэгдсэн бүхий л бүтээлүүдэд зөвлөгөө өгч өндөр үнэлгээ авсан сайн бүтээлүүдийг багцлан богино хэмжээний клип хийн нийтэд цацдаг байна.





Анхааруулах зүйлс.
Хуучин, өмнө нь хийж байсан ажил болон ажлын явцаа послохыг хориглоно.
Өөрийн шотоо нийтлэхдээ заавал нэрээ бичсэн байх хэрэгтэй.

Та бүхэн цагийг үр бүтээлтэй өнгрүүлээрэй. Амжилт хүсье!



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender