Хаяао Мияазаки


Анимэ Анимэйшн 4 months ago yagamipassion0322@gmail.com

Хаяао Мияазакигийн тухай

Хаяао Мияазаки 1941 оны 1 сарын 5-нд Кацүжи Мияазакигын 2 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд тэрээр Японы кино найруулагч, зохиолж юм. Тэрээр чадварлаг кино болон 2 хэмжээст анимэйшний зохиолч Исао Такахататай хамтран дэлхийн хэмжээний анимэйшн киноны студи болох Жиблиг үүсгэн байгуулан өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Мияазакигийн кино амжилт нь АНУ-ын Уолт Дисней, найруулагч Стивен Спилберг, Орсон Уйлс нартай эн тэнцэхүйц уран бүтээлч юм.

Related image

Эх зураг

Ажлын гараа

Тэрээр Токио хоты Бүнкёоү хотод төрсөн ба түүний карьер 1963 онд Toei анимэйшн студид элсэн орсоноос хойш эхэлжээ. Түүнээс хойш Мияазаки Gulliver’s travels beyond the moon бүтээлийн санааг хамтран бичилдсэн байна. Тэрээр өөрийн анхны бүтээлээ гаргах хүртэлээ салбартаа янз бүрийн үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний анхны бүтээл нь Luping III: Каглиострогын цайз –ыг 1979 онд гаргаж байжээ. Дараагын амжилттай бүтээл болох Nausicaa of the Valley of the Wind анимэйшнийг 1984 онд гарган үргэлжлүүлэн Studio Ghibli-ийг үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш Мияазаки Мирамакстай хамтран Мононокэ Гүнж бүтээлийг 1997 онд,

Image result for hayao miyazaki 1963

Эх зураг

Хаяао Мияазакигийн бүтээлүүд

Хаяао Мияазакигийн кинонууд ихэвчилэн технологи, амар тайван, ёс зүй, хүний харилцааг харуулсан шинж чанартай. Түүний анимэйшн дүрүүд ихэвчилэн хүчирхэг бие даасан эсвэл залуу эмэгтэйчүүд байдаг. Каглёстрогын цайз, Тэнгэр дэх цайз Лапута аниэйшнуудад хорон санаатанг оруулж өгсөн. Түүний бусад бүтээлүүд болох Наушика, Мононокэ Гүнж гэх мэт анимэйшнуудын эсрэг дүрүүдийг онцлох нь зүйтэй юм. Түүний хамтран найруулж бичсэн Арриетигийн Нууц Ертөнц хэмээх анимэйшн нь 2010 оны 7 сар Японд цацагдаж, 2012 оны 2-р сард Англи улсад цацагджээ. Мөн Намуун Цэцгийн Толгодоос Дээш бүтээл нь 2011 оны 7-р сард Японд цацагдаж 2013 оны 3-р сард Англид цацагджээ. Мияазакигын бүтээл нь АНУ-ын кино авардад нэр дэвшиж байсан бөгөөд, алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байжээ. Мияазаки “Wind Rises түүний сүүлчийн бүрэн хэмжээний анимэйшн болохыг 2013 оны 9 сарын 1-нд зарлажээ. 2014 оны 11 сард тэрээр Хүндэт Академийн шагнал авч, түүний бүтээлүүд кино театраар гарчээ. Энэ нь түүний Японд авсан 2 дахь шагнал байв. 

Related image

2002 онд АНУ-ын кино шүүмжлэгч Рожер Эберт хэлэхдээ “Мияазаки магадгүй түүхэн дэх хамгийн шилдэг Аниматор байх” хэмээн түүний бүтээлүүдийг сайшааж байжээ. 1963 оны 4-р сард Мияазаки Тое анимэйшн студид ажиллаж эхэлсэн нь телевизийн анимэ Чонон хүү Кен, болон Хоточ нохой Бов Вов 2 бүтээлүүд дээр ажиллаж байв. Тэрээр анх 1964 онд гаргасан амжилтаараа тэргүүлэн Тое анимэйшн студийн дарга болж байжээ. Тэрээр анхлан Тое продакшны “Сарнаас цааш Гулливерийн аялал” бүтээлийг 1965 онд бүтээжээ. 1968 онд Мияазаки “Холлс Нарны ханхүү” хэмээх анимэйшнд ахлах аниматор, орчингын дизайнер, ерөнхий зураачаар ажиллаж байжээ. 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender