20-р зууны суут уран зураач Пабло Пикасо


Уран зураг 7 months ago yagamipassion0322@gmail.com

Пикассо 1881 онд Испанийн Малага хотод айлын том хүү болон мэндэлжээ. Ердийн дундаж амьдралтай зураач эцгийн гэрт төрсөн. Пикассо хожим нь цуутай зураач болох заяа төөргөө мэдсэн юм шиг хэлд орохдоо “пиз пиз” буюу “харандаа” гэдэг үг хэлсэн гэдэг. Ердөө 13 насандаа Пикассо дүрслэх урлагийн сургуулийн професор эцгийн авъяасаар бишрүүлж, зодог тайлахад хүргэсэн гэдэг. Амраг бүсгүйчүүд нь Пикассогын уран бүтээлийн онцлог үе шат бүхэнд нөлөөгөө тусгаж үлдээсэн байдаг. Тухайлбал тэрээр залуу насны дурлалд бүсгүй Эвадаа Кубист зургуудаараа хайр сэтгэлээ илчилж байсан бол 1940-өөс 1950-аад онд хамт амьдарч байсан Дора Маар гэдэг зураач бүсгүйнхээ хөргийг зурсан нь хожим түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээлийн нэг болсон юм. 3 жилийн өмнө Сотебигийн дуудлага худалдаагаар энэ зураг 95 сая ам.долларын үнэ хүрсэн. 
Кубизмыг үндэслэн сюрреализм, авангард урсгалыг зоригтой шүүмжлэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм. Халуун хүйтэн, хар цагаан, хурц ялгамжаар шунал тачаал, сүсэг бишрэл, сүрт бухнуудын тулаан гэх мэтээр Пабло Пикассогын Андалузид өнгрөөсөн бага нас нь түүний насан туршын хүчтэй зураглал болон үлдсэн гэдэг. Пикассогын эхнэр эсвэл нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээвэр нохой гэх мэт бүхий л солигддог байв. Тэр ч байтугай уран бүтээлийнх нь арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ. 
Пикассо 1973 оны 4 сарын 8-нд Францад нас баржээ. Түүний хамгийн сүүлчийн үг “Намайг уу. Эрүүл мэндийг минь ч ав. Үүнээс цааш би ууж чадахгүйг чи мэднэ.” Гэсэн учир битүүлэг үг байсан гэдэг. “Хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ би зогсоохгүй.” 
“Нүцгэн бүсгүй, Ногоон навчис, цээж хөрөг” зураг 106482000 мянган ам.долларын үнэд хүрсэн уг зураг нь өнөө үед манай дэлхийн хамгийн үнэтэй зураг юм. 
“Гаанс барьсан хүү” энэ зураг нь 104 сая ам.доллар буюу Пикассогын хамгийн үнэд хүрсэн зургуудаас “Woman With Arm Crusaders” зураг 55 сая ам.доллар, “Pierrettes Wedding” зураг 49.5 сая ам.доллар, “Yo Picasso”  47.9 сая ам.доллар, “Seated Woman in A Garden” 49.5 сая ам.доллар, “Le Reve” 48.4 сая ам.доллар.
Пикассо амьдралынхаа туршид 2000 гаран зураг зурж амжсан бөгөөд түүний албан ёсоор зурагдсан зургууд нь 262 сая ам.долларын үнэд хүрсэн баримт байна. 
 Зургийн нэр “Guitar Player”
Пабло Пикассо 2009 онд “The Times” сонины санал асуулгаар 1.4 сая уншигчын саналаар “Зууны шилдэг зураач”-аар шалгарч байсан юм. 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender