AWN Хаяао Миязакитай хийсэн сурвалжлага


Анимэ Анимэйшн Уламжлалт Анимэйшн 4 months ago yagamipassion0322@gmail.com

Та бүхэнд 2014 онд AWN сайтын ерөнхий редактор Дан Сарто Алдарт уран бүтээлч Хаяао Мияазакитай уулзан, түүний бүтээсэн "Салхин мандалт/The Wind Rises/" анимэйшний талаар хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

Дан Сарто: Таны уг түүхийг сонгох болсон шалтгаан мөн таныг уг түүхээр манга болон анимэг аль алинг нь бүтээхэд нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?   

Хаяао Мияазаки: Юуныолохгүй гэж?" хэмээн хэлэх нь уг киноны эхлэл нь тавигдсан. Гэвч би "Энэ хэзээ ч сайн кино болж чадахгүй." гэж удаа дараа татагалзаж байсан. Учир нь энэ түүх хүүхдүүдэд зориулагдсан гэхээс илүү томчуудад зориулсан байлаа.

Мөн, Жибли Студийн ажилтнууд энэ түүхийг сайн мэдэхгүй. Тэдэнд энэ түүхийг сайн ойлгуулах, мөн хуучны дээр үеийн онгоцуудыг зурахад маш их цаг хугацаа зарцуулна хэмээн бодсон.

Гэвч найруулагчтайгаа удаан ярилцсаны эцэст бид энэ тухай киног хийх шийдэлд хүрч чадсан.

Дан Сарто: Энэ өгүүллэгийн чухам юу нь танд тийм их сэтгэгдэл төрүүлж, кино хийхийг хүсэхэд нөлөөлсөн бэ?

Хаяао Мияазаки: Би жаахан байх үедээ үзэж өнгөрүүлсэн Дэлхийн II дайны сүүлийн үеийг маш тодорхой санадаг. Миний аав ээжийн үед Япон улс Дэлхийн II дайнд оролцож эхэлсэн. Энэ үе бол миний хувьд саарлаар дүрслэгдсэн он жилүүд байсан. Хэдий би тэр цаг үеийн талаар хангалттай сайн мэдэхгүй ч, надад Жиро Хорикоши болон Хори Тацүо хэмээх хоёр хүн надад маш их сонирхолтой санагдсан. Тэд тухайн үед маш хүнд хэцүү үеийг үзэж өнгрүүлсэн. Тийнхүү тэдэнд тохиолдсон эмгэнэлт явдлаар сэдэвлэн би тэднийг бүтээлийнхээ гол дүрээ болгосон учиртай.

Дан Сарто: Тэгэхээр та урьд өмнө нь хүүхдүүдэд зориулагдаагүй хэмээн татгалзаж байсан киногоо хэдийн бүтээсэн байна. Тэгэхээр уг кино хүүхэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь зориулсан хэмээн үзэз болох уу? 

Хаяао Мияазаки:  Хэрэв хүүхдүүд уг киног үзээд ойлгохгүй байж болох ч хэзээ нэгэн өдөр тэд ойлгох өдөр ирнэ хэмээн манай студийн нэгэн ажилтан ингэж хэлж байж билээ. Тэд уг киног санан ойлгох болно гэж хэлэхэд би магадгүй бидний буруу ч байж болох юм гэж тэдэнд хэлж байж билээ. [инээв.]

Дан Сарто: Та уг киногоо бүтээсэн зөв ч байж болох юм. Уг киног бүтээхэд та болон таны найруулагч, студийн хамт олонд тулгарсан сорил юм байв? 

Хаяао Мияазаки: Юуны түрүүнд бид болон манай студийн ажилтнуудын амьдарч буй өнөө үеээс тэс өөр цаг үеийг харуулахын хувьд хамгийн хэцүү зүйл байлаа. Тэр үеийн хүмүүс одоогынхоос ялгаатай нь биеээ авч явж буй байдлын хувьд эелдэг байлаа. Татами дээр хэрхэн суух, кимонотой хэрхэн алхах жишээний. Бид тэр цаг үеээс суралцах зүйл маш их байна. Бид маш олон фото зургуудаас санаа ашигласан. Өнөөдрийн агаарын бохирдолтой Япон улсыг тухайн үеийн Япон улстай харьцуулан харах хэрэгтэй. Тэдгээр зүйл л бидний хувьд хамгийн том сорил байлаа.

Харин миний хувьд би 40 нас хэдий хүрэхэд, би хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйлсээ хэдийн бүтээсэн байсан. Нэг мэдэхэд л би өөрийн хийхийг хүсэж байсан зүйлсээ бүгдийг нь хийчихлээ. Түүний дараагын том сорил бол хэрхэн киноны өнгө, уур амьсгалыг төгс бүтээх тухай байлаа. Яг л хаашаа явахаа мэдэхгүй харанхуй өрөөнд явж байгаа мэт.

Дан Сарто: Магадгүй танаас хүн болгон асуусаар хэдийн та 1000 удаа хариулсан ч байж болох юм. Тэдгээрийн 1001 дугаар асуугч нь болж байгаад намайг уучлаарай. Энэ киног хийж дуусаад та тэтгэвэртээ гарна хэмээсэн байсан. Бас нэг хэсэг нь энэ кино таны сүүлчийн кино биш, таныг тэтгэвэртээ гарах болоогүй гэж ярих юм. Энэ үнэхээр таны сүүлчийн кино юу? Та тэтгэвэртэй гарахаар зэхэж байгаа гэдэг үнэн үү?

Хаяао Мияазаки: Би хэвлэлийн бага хурлын үеээр тэтгэвэртээ гарч буй талаар хэлсэн нь үнэн. Харин миний ойр дотны хүмүүс маань үүнд итгэдэггүй. "Салхин мандалт" киноны продакшн ажил эхлэхэд миний хамгийн сүүлийн кино болно гэж үнэхээр бодож байсангүй. Бүтээл дууссаны дараа л “За, энэ бол миний хамгийн сүүлийн кино болно” гэж бодсон. Тиймээ энэ кино бол миний өөрийн биеээр оролцож буй сүүлчийн бүтээл.

Дан Сарто: Энэ кино Японд нилээн хэл ам дагуулсан. Таныг дайны зэвсэг зохион бүтээгчдийг гоё сайхнаар эрхэмлэн, цэргийн эсрэг үзэл суртал харуулсан хэмээн зэвсэгт хүчийхэн таныг буруутгасан. Мөн Японы либерал болон консерватив улс төрчид аль аль нь таны шүүмжилж байна. Та уг киног хийж эхлэхдээ эдгээр шүүмжлэлийн эсрэг байр суурьтай байсан уу?

Хаяао Мияазаки: Нэг талаасаа би хэдийн таамаглаж байсан. Нөгөө талаар уг маргаан, хэлэлцээр өнөөдрийнхөөс илүүтэйгээр гүнзгийрнэ. Бид одоо тулгараад байгаа асуудлууд, мөн энэ хэцүү цаг хугацаанд хэрхэн амьдрах тухай бодож үзсэн. Юуны өмнө уг асуудал улам их даамжрах болов уу гэж бодож байна. 

Би цөмийн бөмбөгтэй нүүр туулж үзэж байсан. Би Фүкүшима цахилгаан станцад ажиллаж байсан инженер хэвлэлийн бага хурал хийн асуултуудад хариулж буйг хараад надад бидний энэ киноны гол дүр Жиро Хорикоши санаанд буусан. Үнэндээ бид "тийм" эсвэл "үгүй" хэмээн дуугарах эрхгүй нийгэмд амьдарч байгаа нь хамгийн том асуудал. 

Дан Сарто: Таны кино Япон дахь бокс оффисын рекордыг эвдэж чадсан. Харин АНУ-д тйи ч ёайн амжилт үзүүлж чадсангүй. Магадгүй мэдээж дуу оруулалт, дистрибишний асуудал байсан болов уу? Мөн АНУ-ын үзэгчид таны дүрүүдээс хоёрдмол зан төрхийг олж харсан гэдэг. Сайн дүрүүд үргэлж сайнаараа биш, муу дүрүүд үргэлж муугаараа биш байлаа.  Үзэгчид яг л хар эсвэл цагаан буюу бүрэн суурьшсан шинж чанарыг киноноос хайсан байна, 

Хаяао Мияазаки: Америкчууд миний киног үзээд маш олон талаас нь ойлгож болох юм. Би киногоо бүтээхдээ хэн ч шууд "энэ бол зөв", эсвэл "энэ бол буруу" гэх зэргээр ойлгочих амархан байлгахыг хүсдэггүй. Бүхий л зүйлс, өгүүлэлүүд харагдаж байгаагаасаа илүү ээдрээтэй байдаг. Бид юмыг шууд гаднаас нь дүгнэж болдоггүй шиг. 

Та Америк сэтгэлгээгээр миний киног үзэж, миний бүтээлийг хүлээн авсан таны сэтгэлд би маш их талархаж байна. Энэ киног Японд хийсэн шүүдээ. Бид танайхтай дэлхийн 2-р дайнд байлдаж байсан ч та миний киног үзсэнд маш их баярлалаа.    

Дан Сарто: Таныг ажиллаж байхад танд мэдрэмж, урам зориг өгдөг тодорхой зүйлс тань юу вэ? 

Хаяао Мияазаки: Манай ажилчид ажлаа сайн хийж байх нь надад хамгийн их урам зориг өгдөг. Тэд нэг л зураг, эсвэд нэг шотыг сайн гүйцэтгэхэд л тэр миний аз жаргал байдаг.

Дан Сарто: Таны бодлоор том анимэйшн студиуд л зохиол, агуулгадаа томоохон эрсдэл гаргадаг уу?

Хаяао Мияазаки: Би өөрийн туршлага дээрээ үндэслэн ярьвал, та өөрийн студиа өргөжүүлэх хэрэг огт байхгүй. Та цөөхөн кино л хийх хэрэгтэй. Манай найруулагч ч мөн надтай адилхан бодолтой байх болов уу. Хэтэрхий олон кино бүтээх нь таныг эвгүй байдалд л оруулах болно. Аль болох даруухан байхыг хичээх хэрэгтэй. Үнэндээ Жибли студи хэтэрхий том болтлоо өргөжсөн. 100 ажилчин байхад л хангалттай. Хэрэв бид компьютер хэрэглэх шаардлагатай болвол, ажилчдын тоо нэмэгдэнэ. Бидэнд студиа өргөжүүлэхээс өөр сонголт байсангүй. Мэдээж хүмүүс ажиллуулахын тулд мөнгө хэрэгтэй болно. Тэгээд мэдээж илүү олон кино хийх хэрэг гарна. 

Би Англид Аардмэн Анимэйшн Студийн найзуудтайгаа уулзахад, тэд хэрхэн хоёрхон хүнтэйгээр граж дотор ажиллаж байсан үе рүүгээ эргэн очихыг хүсдэг хэмээн надад хэлж байж билээ. 

DS: As you integrated computers into your studio, did you ever consider working in 3D/CG?

HM: I can only create animation in 2D. There is no other choice for me. I don’t even know how to use a Smartphone.

DS: Looking back over your career, your body of work, do you have any personal favorites?

HM: Yes, there are a couple. First of all, I’m an animator. There are a couple scenes I created that I liked very much. Actually, it was from when I wasn’t working as a director. It was very fun to work as an animator. A director thinks more general than individual. It was always hard work to be a director.

DS: What’s next for you in retirement?

HM: I will continue to do the same things I’ve been doing every day. There are exhibition projects to do at the Ghibli Museum as well as short films we show only at the museum. I also want to continue working on some Manga that I do for a hobby. I will stay busy as usual.

DS: Any words of wisdom to pass on to the next generation of animators?

HM: Don’t follow the path of just one person. Strive to find your own path.

Нийтлэлийн бүх зургуудыг © 2013 Nibariki - GNDHDDTK-аас

Эх сурвалж: https://www.awn.com/animationworld/the-hayao-miyazaki-interview



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender