Алдарт Гурилын Шуудай


Анимэйшн Уламжлалт Анимэйшн 4 months ago yagamipassion0322@gmail.com

Гурилын шуудай нь 1930 оноос хойш анимэйшний гол үндэс суурь нь болсон юм. Аниматорчдын хувьд хөдөлгөөнийг илэрхийлэх,  жингийн байдлыг тодорхойлоход гурилын шуудай нь энгийн арга бөгөөд аниматорч хүн бүр өөрсдийн аялалыг үүнээс эхлээд зогсохгүй цаашлаад урлагийн хэлбэрийн хэмжээнд хүртэл тасралтгүй дасгал хийх хэрэгтэй.
Гурилын шуудай бол сурахад маш энгиин боловч амьдралынхаа туршид үүнийг судлах хэрэгтэй. Гурилын шуудайны хамгийн энгийн зүйл нь аниматорчныг ЯМАР НЭГ ЗҮЙЛ-ийн ард нуугдахгүй байхыг шаарддаг. Үүнд элдэв чимэглэл, хэв маягийн сонголт, нүүр хувиралын илэрхийлэл байлаггүй бөгөөд ямар нэгэн тогтворгүй байдал юм уу буруу цаг хугацаанаас анхаарлаа холдуулах юм.  Тиймээс, энэ бол анимэйшнийг төгс эзэмших таны аялалд хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. 
Хэрвээ та шинэ нэгэн бол, гурилын шуудай нь тийм амар биш байх болно.

Хэрэв та 3D аниматор бол  (CG/компьютер график эсвэл хөдөлгөөний зогсолт) үндсэн бүтэц нь адилхан.  Ямар ч нөхцөлд ажиллаж байгаагаас үл хамааран та үүнийг оролдоод үзээрэй. Ингэснээр та жингийн байдал болон онцгой шинж чанаргүй нүүрний илэрхийллийн тухайд тодорхой мэдрэмжтэй болно.  Доорх зургуудад  хэлбэр галбиргүй гурилын шуудайг харуулж байна. 

Гурилын шуудайг янз бүрийн төрх байдал, байрлалаар зурна (эсвэл байрлуулна). Үүнийг “ойдог бөмбөг” дасгалын дагуу ажиллуулан, дүр болон энгийн бөмбөлөг хоорондын ялгаа болон ижил төстэй байдлыг ажигла. Үүний дараагаар, эдгээртэй харилцан ажиллах хэрэгтэй бөгөөд  хязгааргүйгээр төсөөлөн бодох хэрэгтэй.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender