Дэлхийн шилдэг 14 архитекторууд


Архитектур Дизайн Интерьер Дизайн 8 months ago yagamipassion0322@gmail.com

1. Заха Хадид

zaha hadid architect-min

Заха Хадид /Гэрэл зургийг: Pinterest-ээс/

"Queen of Curves" буюу "Муруйн Хатан Хаан" хочтой Заха Хадид (1950-2017) нь дэлхийн хамгийн алдартай эмэгтэй архитекторуудын нэг юм. Тэрээр 21-р зуунд архитектурын шинэ урсгалыг гаргаж ирсэн анхдагч архитетор юм. Тэрээр дэлхийн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудаас хамгийн өндөр үнэлэмж хүртэж байжээ.

Иракын Багдад хотод төрсөн Хадид Архитектурын нийгэмлэгт оролцохоор Лондон руу нүүхээр болсон бөгөөд,  түүнээс өмнө Бейрутын Америкийн их сургуульд математикийн чиглэлээр суралцаж төгсөжээ. Мөн тэрээр Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хэмээн Forbes сэтгүүлд бичигдэж байжээ. Их Британий Хатан Хааны одонг хүртсэн бөгөөд 2010 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэмийн нэгээр нэрлэгдсэн. Түүний алдартай бүтээлүүдээс дурьдвал Хадид Серпентин галлерей, Лондонгийн усан сангийн төв, Сарагоса дахь гүүр, Гуанжоу дуурийн театр дээр ажиллажээ. 


2. Фрэнк Гэри

frank gehry architect american -min

Фрэнк Гэри /Фото зургийг Pinterest-ээс/

Фрэнк Гери Америкийн Баруун Эргээс гаралтай бөгөөд дэлхийн хамгийн шилдэг архитекторуудын нэгд тооцогддог. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол Испанийн аялал жуулчлалын цэг болсон Билбао дахь Гуггенхайм музей, Лос Анжелесд байрлах Уолт Диснейн танхим, Прага дахь бүжгийн өргөө, Парис дахь Ле Фондиантын Луис Вуиттон гэх мэт уран бүтээлүүдээрээ алдартай. 

Канадад төрсөн тэрээр Өмнөд Калифорнийн их сургууль, Мөн Харвардын дизайны сургуульд тус тус суралцжээ. Тэрбээр карьераа  Лос Анжелес хотоос эхлүүлэн дэлхийн хамгийн гайхамшигтай барилгуудын зураг төслүүд дээр дараа ажилласаар дэлхийн шилдэг архитекторуудын нэг цолонд хүрчээ.

frank gehry walt disney hall los angeles

Фрэнк Гэригийн бүтээл - Лос Анжелес дахь Уолт Диснэйн төв /Гэрэл зургийг Pinterest-ээс/


3. Норман Фостер

norman foster architect london

Норман Фостер /Гэрэл зургийг Pinterest-ээс/

Сэр Норман Фостер бол Их Британиас гаралтай шилдэг архитекторуудын нэг бөгөөд уран бүтээлийнхээ төлөө 470 гаруй шагнал хүртжээ. Фостер Манчестерын их сургуулийн архитектурын сургууль, Йелийн их сургуулийн архитектурыг магистраар тус тус төгсөжээ. 1967 онд тэрээр Foster + Partners компаниа байгуулж байжээ. Фостерийн хамгийн алдартай бүтээлүүд бол Бээжингийн нисэх онгоцны буудал, Бостоны дүрслэх урлагийн музей, Вашингтон Смитсоны хүрээлэн зэрэг бүтээлүүд орно.

Фостерийн бүтээлүүд өндөр технологийн ур чадвар шаардсан болохыг Лондон дахь Геркин, Нью Йорк дахь Херст цамхаг бүтээлүүдээс харж болно. Тэрээр өнөөгийн Нэгдсэн Вант Улсын тэргүүлэх архитектор бөгөөд мөн л Дэлхий даяар алдартай.

hearst tower new york-min

Нью Йорк дахь Херст цамхаг /Зургийг Pinterest-ээс/


4.  Майкл Грэйвс

michael graves architect america

Майкл Грэйвс /Зургийг Pinterest-ээс/

Майкл Грэйвс бол гайхалтай архитектор төдийгүй Постмодернистуудын нэг юм. Тэрээр Принстон их сургуулийн архитектурын тэнхимд 40 гаруй жил багшилж байжээ.  Тэрээр 2015 онд таалал төгссөн ч түүний ажил дэлхий даяар алдартай хэвээр байна.

Тэрээр Нью Иорк Файв хэмээх Питер Эйзенман, Майкл Грейвс, Чарльз Гватмэй, Жон Хейдук, Ричард Мэйер нарын гайхалтай архикторуудаас бүрдсэн бүлгэмийн гишүүн байжээ. Түүний ажлуудаас хамгийн алдартай бүтээл нь Портланд барилга юм.

portland building michael graves architecture-min

Портланд Барилга /Гэрэл зургийг Printerest-ээс/


5. Фрэнк Ллойд Райт

Related image

Фрэнк Ллойд Райт бол Висконсин мужийн уугуул бөгөөд дэлхийн хамгийн алдартай архитекторуудын нэг билээ. Тэрээр анхнаасаа л намхан хэв маягийн байшингуудыг сонирхож байсан бөгөөд түүний хамгийн алдартай барилга бол Дэлхийн хамгийн сайхан байшин, архитектурын шилдэг бүтээл Усан Хүрхрээт байшин юм. 

fallingwater waterfall house america

Америк дахь Усан Хүрхрээт байшин /Гэрэл зургийг Printerest-ээс/


6. Ле Корбусье

Related image

Ле Корбусье бол орчин үеийн архитектурын анхдагчдын байсан юм. Тэрээр Швейцарьт төрсөн бөгөөд 1930 онд Францын иргэн болжээ. Тэрээр хорин жилийн хугацаанд Европ, Япон, Энэтхэг, Хойд болон Өмнөд Америк зэрэг орнуудад барилга байгууламжийг зохион бүтээжээ.

2016 онд түүний бүтээсэн 17 архитектурын бүтээлүүдийг Дэлхийн дурсгалт газрууд хэмээн гэж нэрлэжээ. Вилла Савойе болон Пуасси барилгууд түүний хамгийн алдартай бүтээлүүд ажээ.

Related image

Вилла Савойе барилга /Гэрэл зургийг Pinterest-ээс/


7. Антони Гауди

Image result for Antoni Gaudi

Антони Гаудибол Каталан Модернизм хэмээх урсгалыг өндөр түвшинд хөгжүүлсэн алдарт Архитектор юм. Барселонд байрлах Гаудигийн хамгийн алдартай Сеграда Фамилиа, Парк Гуэлл, Каса Мила, Каса Баттло нарын онцлох бүтээлүүдийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчид ирдэг байна. 

gaudi barcelona architecture -min

Барселон дахь Каса Баттло /Гэрэл зургийг Pinterest-ээс/

Ромын католик шашны итгэл нь түүнийг архитектур болгоход нөлөөлсөн тул түүнийг 'Бурханы архитектор' гэдэг хоч авчээ. Түүний ажлын онцлог бол төлөвлөгөө гаргахын оронд гурван хэмжээст загвар бүтээхийг илүүд үздэг байжээ.


8. Сезар Пелли

Image result for Cesar Pelli

Сезар Пелли 1926 онд Аргентинд төрсөн. Тэрбээр архитектурын чиглэлээр Такманын их сургуульд сурч байсан боловч барилга байгууламжийн зураг төслийн ажлын улмаас сургуулиа орхиж байжээ. Түүний алдартай бүтээлүүдээс дурьдвал JFK нисэх онгоцны буудлын терминал болон Нию-Иорк хотын Банкны барилгууд юм.

Image result for Cesar Pelli Bank of the New York architecture

Нию-Иорк хотын Банк /Гэрэл зургийг Pinterest-ээс/

Тэрээр  AIA алтан медаль буюу архитекторын хамгийн том шагналуудын нэг юм. Тэрбээр 1998 онд ашиглалтад орсон Миннеаполис хотын Уэллс Фарго төв, мөн 1989 онд ашиглалтад орсон Петронас Ихэр цамхаг гэх мэт Дэлхийн хамгийн өндөр, хамгийн алдартай барилгуудыг бүтээжээ. 


9. Ренцо Пиано

Италийн архитектор Ренцо Пиано бол Лондонгийн хамгийн алдартай барилгуудын нэг болох 95 давхар Шард хэмээх барилга, Нью-Йорк дахь Уитни музей, Техасын Хьюстон дахь Менилийн Коллекци гэх мэт барилгууд юм. 

renzo piano architect italy

Ренцо Пиано /Гэрэл зургийг Pinterest-ээс/


the shard london architecture renzo piano

Шард /Гэрэл зургийг Pinterest-ээс/


10. Richard Rogers

Ричард Рожерс бол үйлдвэрлэлийн өндөр технологийг ашигладаг Их Британий архитектор юм. Рожерс Флоренц хотод төрсөн боловч түүний гэр бүл Дэлхийн 2-р дайны үеэр Их Британид нүүжээ. Тэрээр Архитектурын холбоонд элсэж, дараа нь Йелийн их сургуульд суралцахаар АНУ-д очжээ. Тэрээр алдарт архитекторууд болох Су Брамвелл, Венди Чиземан нартай хамт 1963 онд баг болон богино ажилласан ч Их Британийн архитектурын ирээдүйд өндөр технологийг нэвтрүүлэх суурь нь болж чадсан юм.

richard rogers architect lloyds london-min

Ричард Рожерсийн бүтээсэн Ллойдс Лондон /Гэрэл зургийг Pinterest-ээс/


11. Даниел Либескинд

Польшийн Еврей гаралтай Даниел Либескиндийн  барилгууд нь гайхамшигтай дүр төрхтэй.  1989 онд эхнэр Нинатайгаа хамтран Берлиний Еврей музейг байгуулсанаараа олон улсын хэмжээнд нэр хүндэд хүрч чаджээ.

daniel libeskind architect

Даниел Либескинд /Гэрэл зургийг Pinterest-ээс/


daniel libeskind architecture jewish museum berlin

Даниел Либескиндийн Берлин дахь музей /Гэрэл зургийг Pinterest-ээс/

12. Рем Коулхаус

Рем Коулхаус бол Притцкерийн шагнал хүртсэн архитектор бөгөөд өөрийн гэсэн стиллээрээ алдартай. Коулхаут нь Роттердамд төрсөн бөгөөд Лондон дахь Архитектурын холбооны сургуульд элсэхээсээ өмнө сэтгүүлч, сценаристаар ажиллаж байжээ.

Rem Koolhaas architect -min

Рем Коулхаус/Гэрэл зургийг Pinterest-ээс/

Олон жилийн туршид өөрийгөө 21-р зууны шилдэг архитекторуудын нэг гэдгээ нотолж Бээжин дэх CCTV төв, Москва дахь орчин үеийн урлагийн музей, Де Роттердамын цогцолбор, БНХАУ-ын Шеньжений хөрөнгийн бирж зэргийг бүтээсэн орчин үеийн хамгийн алдартай архитекторуудын нэг юм.

rem koolhaus cctv building

Rem Koolhaus' CCTV барилга /Гэрэл зургийг Pinterest-ээс/

13. Уолтер Гропиус

Image result for Walter Gropius

Уолтер Гропиус/Гэрэл зургийг Pinterest-ээс/

Уолтер Гропиус бол модернизмын үндэслэгч, XX зууны хамгийн нэр хүндтэй архитекторуудын нэг байсан.

Түүний барилгууд илүү чимэглэлгүй энгийн бөгөөд тэрээр "Би элдэв гоёл чимэглэлгүй цэвэр, органик барилга байгууламж бүтээхийг хүсдэг" хэмээж байжээ. Гропиусын онцлох барилгуудад Фагусын үйлдвэр, Гропиус хаус, MetLife-ийн барилга, Афины АНУ-ын Элчин сайдын яам багтдаг.

metlife building architecture walter gropius

MetLife-ийн барилга, Нью Йорк/Гэрэл зургийг Pinterest-ээс/

14. Людвиг Мийс ван дер Рох

Людвиг Мийс ван дер Рох бол модернист архитектурын анхдагчдын нэг гэж үздэг. Тэрбээр 60 жилийн турш архитектороор ажиллажээ.  

Related image

 Людвиг Мийс Ван Дер Рох/Гэрэл зургийг Pinterest-ээс/

Түүний алдарай бүтээлүүдийг дурьдвад Барселонагийн Павиллион, Саграмм барилга, Фарнсворт хаус, 330 Хойд Вабаш зэрэг алдартай барилгууд багтана.

seagram building new york architecture-min

Саграмм барилга /Гэрэл зургийг Pinterest-ээс/

Эх сурвалж: https://theidleman.com/blogs/life/14-of-the-best-architects-in-the-world


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender