Манга бүтээгч Кацүхиро Отомогын 5 шилдэг манга


Комик Манга 6 months ago yagamipassion0322@gmail.com

Японы домогт манга уран бүтээлч Кацүхиро Отомог бид бүхэн алдарт Акира уран бүтээлээр нь маш сайн мэдэх билээ.

Image result for Katsuhiro Otomo

Эх зураг

 1982 онд түүний бүтээсэн Акира бүтээл анх мангагаар үзэгч олонд хүрсэнээс 6 жилийн дараа 1988 онд анимэ болон гарсаар тэрээр дэлхий даяар алдараа түгээсэн түүхтэй.Тэрээр маш олон манга уран бүтээлчдийн авч байгаагүй шагналуудыг авч байсан түүхтэй. Ингээд түүний шилдэг 5 манга бүтээлийг сонирхоцгооё.

5. Домогт эх Сара /The Legend of Mother Sarah/

Зохиолыг Кацүхиро Отомо, зургийг манга зураач Такүми Нагаяасү зуржээ. Цөмийн дайны үеэр дэлхий сүйрч,  дэлхий дээр амьдрах боломжгүй болжээ. Энэ үеээр хиймэл дагуулаар дүрвэж амьд үлдэгсдийн тухай уг мангад өгүүлэх бөгөөд халдлага үйлдсэн хэргээр Сара дэлхий рүү цөллөгдөн хүүхдээсээ тусгаарлагдах болно.....

Image result for The Legend of Mother Sarah

Эх зураг

4. Баяртай Япон /Sayonara Nippon/

Саёоүнара Ниппон буюу Баяртай Япон хэмээх уг мангад эх орноо орхин Америк руу шижиж буй 2 оршин суугчын тухай өгүүлэх богинохон манга зохиол юм. Уг зохиолд дургүйцэл, гадуурхал, үндсэрхэг үзэл, хэлний бэрхшээл, иргэншлийн талаар хүчтэй өгүүлдэг.


Эх зураг

3. Кибүн ва Моү Сэнсоү /Kibun wa Mou Sensou /

Кацүхиро Отомо өөрөө зурган дээр ажиллаж, зохиолч Яхаги Тошикогын зохиосон бөгөөд уг мангад уран зөгнөлт дайны тухай 13 богино зохиолыг түүвэрлэн өгүүлэх ажээ.


Image result for Kibun Wa Mou Sensou

Эх зураг

2. Домү /Domu/

Хэрэв бид Акираг эс тооцвол Домү бол түүний хамгийн шилдэг бүтээл юм. Домү бол мангагын түүхэнд хувьсгал хийсэн бүтээл бөгөөд олон мянган манга зохиолчид дундаас Отомог домогт уран бүтээлч болохыг нотолсон бүтээл болжээ. Гол дүрийн охин болох Эчян бол супер хүчтэй. Тэрээр өөртэй нь ижил супер хүчит, сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан гучин хоёр нууцлаг үхлийн буруутан болох өвгөний эсрэг тулалдах болно ... 

Image result for DOMU manga

Эх зураг

1. Акира /Akira/

Эцэст нь түүний хамгийн шилдэг манга бол яах аргагүй Акира билээ. AKIRA бол Дэлхий дахинаа манганы тухай ойлголтыг шинэ түвшинд гарган ирж, өөрчилсөн анхны кибер панк манга юм. 


Image result for Akira manga cover

Эх зураг


Эх сурвалж: blog.buyee.jp


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender