Бүртгүүлэхийн өмнө заавал мэдэх зүйлс


Freelancer 8 months ago yagamipassion0322@gmail.com

Хэрэв та Freelancer болохоор шийдсэн бол аливаа сайтуудад гишүүнчлэлээр элсэхийн өмнө зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс бий.

Related image

1. Referral хаяг
Image result for payoneer referral link
Та Freelancer сайт/freelancer.com/ эсвэл мөнгө шилжүүлэгч сайт/payoneer,skrill/-д бүртгүүлэхээсээ өмнө тухайн сайтад referral хаяг буюу урилга байгаа эсэхийг заавал шалгаарай. Өөр хэн нэгний доор элсэн бүртгүүлсэнээр та болон таныг урьсан хэн нэгэнд 20-25$ өгдөг. Та ч мөн хэн нэгнийг доороо элсүүлэн мөнгө авах боломжтой.  


2. Withdraw – Цалин авах систем
Image result for withdraw money
Та сайтад бүртгүүлэхээсээ өмнө тухайн сайтаас цалингаа Монгол улс дахь өөрийн данс руу татах боломжтой эсэхийг заавал судлаарай. Өндөр цалингын ажил хийсэн ч мөнгөө татаж авч чадахгүй байх вий. Бид “Freelancer сайтаас цалингаа авах аргууд” нийтлэлээр үүний тухай дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

3. Fee – Шимтгэл

Image result for 10-20%
Ажил олгогч сайтаас хамааран ажил зуучлалын хөлс болгон цалингын 10 - 20%-ийг шимтгэнэ. Мөн цалингаа гар дээр татахад бусад банкны шимтгэлүүдийг төлнө.Эцэст нь та нийт цалингын 75-80%-ийг гар дээр авах магадлалтай. 

4. Хэлний мэдлэг
Image result for english
Англи хэлээр зурвас, чат, и-мэйлийг чөлөөтэй илгээдэг байх. Зарим харилцагчид тантай what’sapp, snapchat, flock, slack, facebook гэх мэт чат апп-аар харьцахыг шаардана. Өөрийн санал бодлоо илэрхийлж чадаагүй, эсвэл захиалагчыг буруу ойлгосоноос үл ойлголцол гарах. 

5. Бичиг баримтууд бүрэн байх
Related image
Та сайтад бүртгүүлэхэд өөрийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоор оршин суугаа хаяг болон дансаа баталгаажуулах шаардлагатай.

6. Хаяг болон, өөрийн мэдээллүүд зөрчилгүй байх
Related image
Таны иргэний үнэмлэх болон паспорт дээрхи овог нэр болон гэрийн хаяг тань сайтад бүртгүүлсэн мэдээлэлтэй таарч байх. 

7. Утасны дугаар болон и-мэйл хаяг нээх
Image result for phone and email
Та утасны дугаар болон и-мэйлээ ашиглан профайл хаягаа баталгаажуулах , цаашлаад та сайтад нэвтрэх, эсвэл цалин авах бүрт таны и-мэйл болон гар утсанд баталгаажуулах кодыг илгээх болно.

8. Портфолио бэлдсэн байх
Image result for portfolio designer
Өөрийн хамгийн сайн ажлуудаар портфолио, танилцуулгыг бэлдэх. Цаашлаад портфолио вэб эсвэл youtube суваг дээр хийсэн ажлуудаа бэлдвэл илүү тохиромжтой. Портфолио нийтлэлээс та портфолио гэж юу болох талаар уншиж танилцаарай.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender