Заавал баримтлах ёстой 16 зарчим


Freelancer 8 months ago yagamipassion0322@gmail.com

Хэрэв та ур чадвартай, мөн FREELANCER-чидийн эгнээнд эслэхээр шийдсэн бол 10 дүрмийг та заавал баримтлаарай. 


1. ASAP, Urgent - Хэт богино хугацааны ажил
Related image
Хэрэв ямар нэг ажлын гэрээ хийх гэж байгаа бол ажлыг хэдий хугацаанд хийхээ урьдчилан тооцох хэрэгтэй. Бүгд танаас маш богино хугацаанд маш их зүйлийг шаардах болно. Хэрэв та гэрээний хугацаанд ажлыг дуусгахгүй бол таны профайлын ON TIME үзүүлэлт буурахаас гадна, бусдын ажлыг цалгардуулах болно. Тиймээс ажлын гэрээг аль болох уртаар хий. Магадгүй та цагаас нь эрт дуусган үлдсэн цагт нь өөр ажлыг давхар эхлүүлж болно. Тиймээс захиалачтай гүйцэтгэх ёстой зүйлсийг яг тохирсон гэдэгт итгэлтэй байгаарай.

2. Low budget – Хэтэрхий бага хөлс 
Related image
Бүгд л танд маш бага хөлс санал болгоно. Зарим нь үнэгүй шахам хийлгэх гэж зүтгэнэ. Учир нь таны гүйцэтгэсэн ажлын тоогоор таны профайлын үзүүлэлт өсдөгийг тэд мэддэг учраас.
Та зөвхөн өөрийн гүйцэтгэсэн ажлын тоог нэгээр нэмэхийг хүсээгүй л бол, захиалагч бүрийн хямд үнийг зөвшөөрвөл танд бараг ашиг үлдэхгүйг сана. Freelancer-ын сайтууд бол хар зах л гэсэн үг. 

3. History - Гүйцэтгэсэн ажлын тоо
Image result for too much medal on chest funny
Хэн олон ажлын гэрээ амжилттай дуусгасан, тэр хүнд дараагын ажлуудыг авах магадлал өндөрсөнө. Freelancer-ууд олон ажил гүйцэтгэсэнээрээ өрсөлдөнө. Энэ бол томоохон уралдааны талбар л гэсэн үг. Тиймээс та цалин хөлс их бага гэлтгүй бүхий л ажлуудыг авахаас өөр аргагүй байх болно. 
4. Review – Сэтгэгдэл, Үнэлгээ
Хэрэв та захиалагчдын ажлыг амжилттай гүйцэтгэсэн хэмээн өөртөө итгэлтэй байвал тэднээс ичиж зоволгүйгээр заавал маш сайн үнэлгээ шаардаарай. Учир нь зарим захиалагч нар сайн үнэлгээний үнэ цэнийг мартан хэт шудрага үнэлгээ өгөх нь элбэг.

5. Өөрийгөө хэт доогуур үнэлэх
Image result for weak man
Хэрэв та өөрийн ур чадвартаа бүрэн итгэдэг бол хэт бага үнэ санал болгогчидын үнийг өсгөх эрх бий. Мөн захиалагчдын ихэнхи нь цавчаа хийгчэд байдаг учраас 3000$-ын ажлыг та 300$-оор гэрээ хийх нь харамсалтай.

6. Хэрэв та гүйцэтгэгэч бол Milestone буюу урьдчилгаагаа заавал нэхээрэй.
Related image
Та ажил олгогчтой гэрээ хийхийн өмнө, урьдчилсан барьцаа хөлс шаардах хэрэгтэй. Гэрээ хийсэний дараа таны хийж буй зүйл гэнэт хэрэгцээгүй болох, сэдэв огцом өөрчлөгдөх, эсвэл захиалагч нар ор сураггүй алга болох гэх мэт шалтгаанаар таны хийж буй зүйл гэнэт юу ч биш болж хувирна. Та залилангаас хамгаалж, зөвхөн тухайн сайтын чат систем ашиглан харилцах замаар төлбөрөө төлж байгаарай. Сайтаас гадна аргаар төлбөрийг хийх нь таныг эрсдэлд оруулж мэднэ.

7. Нэг удаад олон ажлыг зэрэг хийхээс татгалз
Image result for too much job in once
Ажлын гэрээ дуусаагүй байхад өөр илүү сайхан ажлын гэрээ танд ирэх үе гарна. Нэг удаад 2 ажил зэрэг хийнэ гэдэг тухайн ажлууд аль аль нь гүйцэтгэлийн чанарт нөлөөлнө. Таныг маш ихээр стрессдүүлнэ. 

8. Хамгийн сайн хийж чадах ажлыг  хийх 
Зөвхөн өөрийн хамгийн сайн чаддаг ажил дээр гэрээ хийгээрэй. Мэдээж багахан ороллддог боловч өндөр үнэлгээтэй ажлыг авсаны дараа үр дүн нь харилцагчдын шаардлагыг хүрэхгүй бол нөхцөл байдал буруугаар эргэнэ.

9. Англи хэл
Image result for speak english
Англиар чөлөөтэй зурвас илгээж, ойлголцдог байх шаардлагатай. Зарим харилцагч нар тантай whatsapp, snapchat, flock, slack, facebook гэх мэт чат апп-аар ярилцахыг шаардана. Өөрийн санал бодлоо илэрхийлж чадахгүй, захиалагчын хэлсэнийг буруу ойлгосоноос болоод тэс өөр зүйл хийх, дахин дахин тайлбарлахаас залхаах. 

10. Харилцагч болгонтой сайхан харилц
Related image
Хэдий тантай ажлын гэрээг хийгээгүй ч гэсэн өөрийн хамгийн хайрлаж явдаг эрхэм хүн мэт сайхан харилцаатай бай. Тэд тан руу хэзээ нэгэн цагт холбогдоно гэдэгт бүрэн итгэлтэй бай. 

11. Repeat hire rate буюу байнгын харилцагчид
Image result for repeat hire rate
Том жижиг гэлтгүй бүхий л ажлыг маш чанартай гүйцэтгэж харилцагчидыг сэтгэл хангалуун байлгавал тэд тантай байнгын түнш байх болно. Энэ нь таны Repeat Hire Rate үзүүлэлтийг өсгөж найдвартай удаан хугацааны түнш болохыг бусдад батлан харуулна.

12. Маргааны улмаас ажил цуцлагдах.
Image result for contract cancel
Гэрээ хийсэний дараа таны гүйцэтгэл захиалагчидын сэтгэлд хүрэхгүй, эсвэл хийц чадварын асуудал, захиалагчидтай  үл ойлголцол, маргаан гарсан ч эв дүйг нь олон заавал тухайн ажлыг дуусгах хэрэгтэй. Хэрэв асуудал даамжирвал "The project is not completed according to the dispute"  үнэлгээ таны ажлын үнэлгээний хуудсыг бохирдуулах болно.

13. Утас, и-мэйл, чатны хариуг түргэн өгөх
Image result for chat businessman
Ажлын гэрээ хийсэний дараа тэд тан руу хоногын 24 цагын турш зурвас дуудлагаар бөмбөгдөнө. Тэр болгонд хариуг нь заавал бичих хэрэгтэй. Зарим нь тан руу хилийн чанадаас залгах болно. Эцэст нь таг болж хэзээ ч болохгүй.

14. Ажлын төлөвлөгөө гаргах
Related image
Та ямар ч жижиг ажил байсан ажлын төлөвлөгөөг заавал гарган заншаарай. Энэ нь таныг хир итгэл даах, эмх цэгцтэй, ажил хэрэгч хүн болохыг батлахаас гадна таны ажилд маш тус дөхөм болно. 

15. Та захиалагч бол урьдчилгаагаа заавал өгөөрэй
Image result for give my money
Захиалагчаас, урьдчилгаа хөлс авах. Хэрэв та захиалагч бол гүйцэтгэгчид ажлын урьдчилгаа хөлсийг өгч эхлүүлээрэй. Гэхдээ гэрээгээ амаар биш албан бичгээр хийгээрэй хэмээн зөвлөх байна.  

16. Хурд
Image result for work speed

Хэдий ур чадвар, өндөр мэдрэмж, хэлний мэдлэг, бүтээлч сэтгэл байгаад ч хурд удаан, гараас юм гаргаж чаддагүй нэгэн бол мөн л байдал буруугаар эргэнэ. Тэд танаас гэрээ хийсэн даруй үр бүтээлийг шаардана. Зарим хэрэглэгч нарт сайн контентоос илүүтэйгээр яаралтай контент шаардлагатай байдаг.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender