Цалингаа татах 5 аргууд.


Freelancer 8 months ago yagamipassion0322@gmail.com

Freelancer сайтуудаас цалингаа татах аргуудын талаар дурьдъя. Ихэнхи сайтууд Paypal, Skrill, Express withdraw, Wire transfer, Payoneer аргуудыг хэрэглэдэг. Эдгээрээс зарим нь Монгол улсад банкны систем таардаггүйгээс ашиглагддаггүй, эсвэл гуравдагч банкны шимтгэл өндөр гэх мэт зарим бэрхшээлүүд бий. Тиймээс хамгийн зохимжтой аргуудыг жишээний хамт толилууъя. 

1. Express withdrawal
Image result for atm

Тухайн сайтаас хамааран зөвхөн зөвшөөрөгдсөн цөөн улс руу л мөнгө шилжүүлэх арга. Үүнд Монгол улс хүн ам цөөн, зах зээл жижиг гэх мэт шалтгаанаар хамрагдаггүй байна.

2. Paypal :(
Image result for paypal

Дэлхий дахинд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг тооцооны систем боловч Монгол улсын банкны системтэй зохицолдоогүйгээс Монгол улсад ашиглагддагүй. Хэдий Монгол улсаас бүртгэл аван,утасны дугаар болон USD картыг т амжилттай бүртгэдэг боловч эцэст нь Монгол улсаас бүртгэсэн аккаунт нь мөнгө хүлээн авах боломжгүй байдаг. Магадгүй та Монгол улсаас өөр улсад оршин суугаа бол мэдээж танд нээлттэй.


3. Wire transfer
Image result for Wire transfer

Аль ч улсын бүхий л данс руу мөнгөн шилжүүлдэг арга. Та зөвхөн USD-ээр л цалингаа авах эрхтэй,шимтгэл өндөр, таталт хийх боломжит мөнгөний хэмжээ өндөр. Энэ нөхцөлд тан руу хэдий мөнгө амжилттай шилжсэн ч таны данс руу мөнгө шилжих хугацаа урт. Мөн сайтын данснаас дундын 3-дагч банкаар дамжин таны данс руу шилжих тул давхар шимтгэл төлдөг.

Жишээ нь: www.freelancer.com –д Wire transfer аргаар таталт хийх хамгийн бага мөнгөн дүн 500$, шимтгэл 25$, хугацаа  7-20 хоног, Зөвхөн USD-ээр л таталт хийнэ. Хэрэв та EUD, CAD, NZD гэх мэт бусад орны дэвсгэртээр цалингаа сайтад хуримтлуулсан тохиолдолд мөнгөө Монгол руу татах боломжгүй юм.

4. Skrill буюу Moneybookers


Image result for Skrill

Skrill буюу Moneybookers нь шимтгэл зарлага хийхэд ойролцоогоор 7$-ын шимтгэлтэй. Skrill-ээс шууд Монгол данс руу шилжүүлэх боломжтой. Гэвч Skrill-ээс Монгол дахь данс руу шилжүүлэх тохиолдолд гуравдагч банкаар дамждаг тул мөн давхар шимтгэл төлдөг. Тиймээс Skrill-ээс Payoneer-руу шилжүүлэг хийн авах нь илүү тохиромжтой. 

5. Payoneer Master Card

Image result for Payoneer logo

Payoneer card нь Master card-ын нэг хувилбар бөгөөд Freelancer сайтуудаас гар дээр мөнгө авахад түргэн шуурхай, шимтгэл бага хамгийн тохиромжтой арга зам билээ. Та www.payoneer.com-д үнэгүй бүртгүүлэн картаа захиалж болно. Карт нь 10 хоногын дотор Монгол улсад гэрийн хаягаар ирэх бөгөөд Монгол улсад олон улсын Mastercard унших боломжтой TDB эсвэл GOLOMT банкын аль ч ATM-ээс мөнгөө авч болно. ATM-аас дансаа шалгахад 1$, зарлага хийх бүрт 7$ шимтгэлд авдаг байна. Зөвхөн Payoneer карттай гэрээт сайтуудаас цалин авах бөгөөд, уг картыг өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй нууцлалттай карт юм.  


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender