Биеийн байцаалтууд


Freelancer 4 months ago yagamipassion0322@gmail.com

Хэрэв та Freelancer болохоор шийдсэн бол дараахи бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай.

1. Гадаад пасспорт болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх
Image result for гадаад паспорт
Эдгээр нь таны овог нэр, зураг, иргэншилийг батлах болно. Хэрэв танд аль нь ч байхгүй бол жолооны үнэмлэхээр орлуулаад үзээрэй.

2. Амьдран суугаа газрын тодорхойлолт/Баталгаат орчуулга/

Image result for оршин суугаа тодорхойлолт

Таны оршин суугаа хаяг, иргэний үнэмлэх дээрхи хаягууд ижил үнэн зөв байх шаардлагатай. Мөн таны хаягыг баталгаажуулалт хийхийн тулд таны овог нэр, гэрийн хаягыг багтаасан агуулга бүхий оршин суугаа газрын тодорхойлолт хэрэг болно.Та оршин суугаа хаягын тодорхойлолтыг иргэний үнэмлэх болон хурууны хээгээ ашиглан аль ч ТҮЦ машинаас авах боломжтой. Тодорхойлолтыг англи хэл рүү баталгаат орчуулагчаар орчуулан тамга даруулан сканердсэн байх. 

3. И-мэйл хаяг
Image result for email
И-мэйл хаягаар та өөрийн профайл хаягаа нээн баталгаажуулах, мөн бүхий л шаардлагатай мэдээлэл, анхааруулга, шинэ заруудыг авах болно. 

4. Утасны дугаар
Image result for утасны дугаар
Та өөрийн профайл хаягаа нээсэний дараа утасны дугаараар баталгаажуулалт хийнэ. Мөн цалин авах бүрт утасны дугаарт ирэх мессежээр баталгаажуулалт хийнэ.

5. USD Visa card эсвэл Mastercard, 
Image result for visa card golomt
Та өөрийн Freelancer сайтын хаягаа баталгаажуулахын тулд гадаад эрхтэй USD card байх шаардлагатай. Тухайн карт нь таны нэр дээр байх шаардлагатай. Та картын дугаар, банкны swift code, security code, e-token, pin code гэх мэт банкны нарийн мэдээллээ маш сайн мэдэж байх шаардлагатайгаас гадна, интернэт банк маш их тус хүргэнэ. 

6. Дансан дахь үлдэгдэл 
Image result for 2$
Та өөрийн сайтад бүртгүүлсэн Visa эсвэл Master card-ыг баталгаажуулалт хийхийн тулд данс(сайтад бүртгүүлсэн Visa эсвэл Mastercard)-дaa 2-оос 5$-ын байх шаардлагатай.

7. Портфолио
Image result for portfolio designer
Өөрийн хамгийн сайн хийсэн ажлуудаар портфолио үүсгээрэй. Өөрийн блог, вэб хуудас, эсвэл, youtube channel, behance, artstation гэх мэт сайтуудад өөрийн хийсэн ажлуудыг онлайнд байршуулсанаар илүү боломжыг та өөртөө нээнэ. Портфолио нийтлэлээс та портфолио гэж юу болох талаар уншиж танилцаарай.

8. Profile зураг
Нүүр зураг дээр өөрийн зургаа тодорхой байлгах. Freelancer - Профайл зураг нийтлэлд нүүр зурагт тавигдах шаарлдагын талаар нийтэллийг уншина уу.

9. Мөнгө шилжүүлэгч сайт
Сайтад бүртгүүлэхээсээ өмнө тухайн сайтаас цалин хөлсөө хэрхэн Монгол дахь данс руу авах талаар судлаарай.  Payoneer Master Card захиалах, Paypal /Монголд ажилладаггүй/, Skrill гэх мэт сайтуудыг ашиглах. 


Мөн таныг ямар сайтад бүртгүүлж байгаагаас хамааран дараахи бичиг баримтууд танаас шаардах магадлалтай. 

1. Bank statement – Банкны данс эзэмшигчийн тодорхойлолт
2. Utility bill – (Байрны мөнгөний баримт: пар, тог, ус, кабель, суурин утас, ус сувгийн болон газ ашиглалтын төлбөрүүд багатна.)
3. Credit/debit card – Зээлийн картны тодорхойлолт
4. Financial stamped letter – Санхүүгийн байгуулгын тамгатай бичиг.
5. Court documents – Шүүхийн бичиг баримт.
6. Tax documents – Татварын баримт 
Анхаарах зүйлс:
1. Овог нэр болон оршин суугаа хаягын мэдээлэл багтсан байх.
2. Бичиг баримтууд заавал эх хувийг сканердсан байх. Үүнд screen shot эсвэл, онлайн баримтууд хамаарахгүй.
3. Бичиг баримтууд дээрхи хаягууд нь сайтанд бүртгүүлсэн хаягтай ижил байх.
4. Шаардлагатай материалууд болон баримтууд дээр тамга дарагдсан байх
5. Бичиг баримтын хүчинтэй хугацаа дуусаагүй байх.
6. Бичиг баримтын хуудас бүтэн байх
7. *.jpg, *.jpeg, *.bmp, *.gif, *.png or *.pdf  өргөтгөлүүд байх


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender