Freelancer – Нүүр зурганд тавигдах шаардлага


Freelancer 8 months ago yagamipassion0322@gmail.com

Freelancer сайтууд нь онлайнаар ажиллах аюулгүй, найдвартай орчинг  бий болгохыг хичээн ажилладаг. Тиймээс хэрэглэгчид болон захиалагчидын уг зах зээлд итгэх итгэлийг бий болгохын тулд сайтад бүртгүүлсэн хэрэглэгчдийн профайл буюу нүүр зургуудад тодорхой шаардлагыг тавьдаг. Хэрэв нүүр зургийн шаардлагад ямар нэгэн өөрчлөлт оруулах, эсвэл таны нүүр зураг шаардлага хангаагүй тохиолдолд таны и-мэйл рүү профайл зургийн нөхцөл шаардлага бүхий зурвасыг цаг тухайд нь илгээдэг.


Та сайтад хувь хүн эсвэл байгуулгаар бүртгүүлсэнээс хамааран өөрийн цээж зураг эсвэл компаний логог ашиглах боломжтой. Хэрэв та компаний логог ашиглахыг илүүд үзвэл сайтын гишүүнчлэлийг сайжруулах шаардлагатай. Сайтын зүгээс хувь хүн эсвэл байгуулгаас хамааран бусад олон төрлийн ашиг тусыг хүртээхийг зорьдог.

Тийнхүү та бүхэнд төгс төгөлдөр профайл зургийг хэрхэн авах тухай зарим зөвлөгөөг хүргэж байна:


• Камер руу эгц харсан байх - Таны зураг мөрний төвшингөөс таны нүүрний төвшинд л байх ёстой. Аливаа малгай, нарны шил, маск зүүгээгүй байх.
• Гэрэлтүүлэг сайтай байх - Өөрийн гэрэл зурагт нарны гэрлийг хамгийн тохиромжтойгоор тусгасан байх. Хэрвээ танд бэрхшээл тулгарвал гэрэлтүүлэг сайтай газарт байгаа эсэхийг шалгаарай.
• Зөвхөн өөрийн зураг  - Таны профайл зураг таных л байх ёстой; тэжээвэр амьтад, найз нөхөд, бусад эд  зүйлсийн зургийг санасаны ч хэрэггүй.
• Инээмсэглэ! - Таны ажил олгогчдод инээмсэглэн шаргуу хөдөлмөрлөх урам зоригийг та гайхамшигтай харуулаарай. Ажил олгогчийн анхаарлыг татахын тулд эерэг хандлагыг үр дүнтэйгээр ашиглаарай. Амжилт!


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender