Zip Code гэж юу вэ ?


Freelancer 6 months ago yagamipassion0322@gmail.com

 



ZIP  гэдэг нь Zone Improvement Plan гэсэн үгний товчлол. Бүсчлэлийн код юм. Ихэнхи хүмүүс ZIP буюу Postal code кодыг 976 хэмээн буруу ойлгодог. Үнэндээ 976 Монгол улсын утасны дугаар руу гадаадаас залгахад урд нь оруулдаг гар утасны код юм.  Харин зип буюу постал код бол 5 оронтой код байдаг. Жишээлбэл: Монгол улс Улаанбаатар хотын зип код 11000. Цаашлаад дүүрэг болон хороо, байршилаасаа хамааран өөр өөр зип кодуудтай байна.
Image result for zipcode.mn

Та гадаадаас захиа болон илгээмж авах тохиолдолд улсын нэр, зип код, гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллүүдийг гаргацтай бичих шаардлагатай. 

Та өөрийн оршин суугаа дүүрэг, шуудангийн салбар дээрээс асууж болно. Мөн  http://www.zipcode.mn хаягаар орж өөрийн байршилаа хайн зип буюу постал кодоо мэдэх боломжтой.

Мөн шуудангийн салбар дээр очин зөвхөн өөртөө зориулан давхардахгүй шуудангийн кодыг үүсгүүлэн авах боломжтой. 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender