Freelancer болохын өмнө мэдэх ёстой зүйлс


Freelancer 8 months ago yagamipassion0322@gmail.com

Хэрэв та Freelancer болохоор шийдсэн бол Freelancer-уудад тавигдах шаардлага үнэлгээ болон, ёс зүйн талаар мэдээд аваарай.

1. Employer profile - Өөрийн мэдээллүүдийг үнэн зөв оруулах. 

Image result for freelancer profile

Эх зураг

a. Profile picture – Профайл зураг

b. Role – Мэргэшил буюу хамгийн сайн хийдэг зүйлс

c. Self introduction – Өөрийн танилцуулга 

d. Service menu – Таны үзүүлэх үйлчилгээ

e. Inspiration word – Үйлчлүүлэгчийг татах үгс /Жишээ нь: Би таны мөнгийг биш, харин таны итгэлийг алдахаас илүү айна./

f. Experiences – Ажлын туршлага

g. Education – Боловсролын байдал

h. Qualification – Мэргэшилийн танилцуулга

i. Puplication – Бусад нийтлэл

2. Portfolio – Бүтээлийн урын сан

Image result for portfolio designer

Өөрийн хамгийн сайн хийсэн ажлуудаар портфолио танилцуулгыг үзэмжтэйгээр бэлдэх. Видео эсвэл зургаар бэлдвэл илүү үзүүштэй. Портфолио нийтлэлээс та портфолио гэж юу болох талаар уншиж танилцаарай.

3. Jobs completed – Ажлын гүйцэтгэл буюу чанар 

Image result for Jobs completed freelancer

Сайт дээрхи ажлуудын чанарын үзүүлэлт буюу захиалагчидын танд өгсөн үнэлгээ.

4. ON TIME – Цаг барилт

Image result for on time

Ажлуудыг хугацаанд нь амжуулсан тухай үзүүлэлт бөгөөд энэ нь захиалагчидын танд өгсөн үнэлгээ юм. 

5. REPEAT HIRE RATE - Харилцагчдын мөнхийн итгэлт түнш

Таныг дахин хөлслөсөн захиалагчид буюу байнгын үйлчлүүлэгчидийн хэмжээ.

6. ON BUDGET - Амласан үнэ

Image result for on budget

Ажлыг анх тохиролцсон хөлсөөрөө гүйцэтгэсэн эсэх. Та ажлын хөлсийг гэрээнд заагдсанаас илүүгээр авах ёсгүй. Хэдий таны харилцагч танд илүүг санал болгосон ч тэднээс үл хамааран вэб сайтаас танд өгөх тусдаа үнэлгээ юм. Та анхнаасаа үнийн баримжаатай байх хэрэгтэй.

7. Skill certification - Ур чадварын үнэмлэх

Image result for freelancer skill certification

Сайт танаас хэлний болон ур чадварын шалгалт авах бөгөөд тэнцвэл танд мэргэжлийн үнэмлэх олгоно. Тиймээс та заасан шалгалтуудад тодорхой хөлс төлөн сертификатуудаа цуглуулан өөрийн профайлаа хөгжүүлэх шаардлагатай. 

8. History - Job review

Image result for freelancer reviews

Сайт дээрхи таны тухай үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл болон өнгөрсөн хугацааны ажил эрхлэлтийн байдал. Энэ бол таныг тодорхойлж буй хамгийн чухал хэсэг. Захиалагчид тантай хамтарч ажиллах эсэхээ эндээс л шийдэх болно. Ихэнхи захиалагчид гүйцэтгэгчдийн тухай тодорхойлолтоо маш шударгаар илчилдэг. 

9. Цагийн үнэлгээ

Image result for freelancer reviews

Эх зураг

Таны өөрийгөө үнэлэх цагийн үнэлэмж. Энэ нь зөвхөн таныг цагаар хөлслөх гэрээнд л хамааралтай. Ихэнхи ажлууд таныг цагаар хөлслөх бус харин гэрээт ажлууд байдаг тул та гэрээт ажлуудад тохирсон өөрийн үнийн саналтай байвал зохино.  

10. Bid буюу proposal

Image result for freelancer bid

Ажил хүсэгч нь ажлын зар буюу захиалагч руу илгээх захидал. Уг захидал нь товч бөгөөд таныг ойлгомжтой тодорхойлсон байх шаардлагатай. Уг захидал таны англи хэлний мэдлэг, ур чадварыг харуулах , үнийн санал гэх мэт бүхий л зүйлсийг агуулах болно. Уг захидалыг бусдаас өрсөж хамгийн түрүүнд явуулах шаардлагатай бөгөөд захиаг явуулахын өмнө тухайн ажлын агуулгыг уншсэн байх шаардлагатай..


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender