Freelancer сайтуудад хамгийн үнэлгээ өндөр 7 ажил


График Дизайн Лого Брэндинг Маркетинг Дизайн Маркетинг сурталчилгаа 3 months ago yagamipassion0322@gmail.com

Хэрэв та өнөөдрөөс Freelancer болохоор шийдсэн бол хамгийн өндөр орлоготой мэргэжлүүдийг сонгох нь мэдээж танд зөв шийдэл. Магадгүй бусдаас илүү мөнгө олох нь хамгийн чухал зүйл биш ч байж болох юм. Тухайлбал хэн нэгэн 5 доллараар контент бүтээж байхад өөр нэгэн 150 доллараар яг ижил хийж байх үе зөндөө. Юутай ч илүү цалин авна гэдэг бол таны ур чадвар, туршлага, ажлын чанар шүүдээ. 

Гэснээс та өөрийн маркетингийг сайн төлөвлөхөөс гадна, ямар ажил хамгийн өндөр орлого олохоос хамааран ирээдүйдээ өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар олж авах нь зүйтэй. Тйимээс бид тогтвортой орлоготой болохыг зорьсон хүмүүст зориулан Freelancer-ын талбарт ямар ажил мэргэжлүүд хамгийн орлого олдогыг танилцуулъя! 

1. Програм бичих болон хөгжүүлэх

freelance-coder-knight

Код бичнэ гэдэг зөвхөн програмистуудын мэргэжил төдий зүйл биш юм. Вэб хөгжүүлэгчид, Визуаль эффект, 3D Анимэйшн, Моушн график дизайны ажлууд ч цаашдаа код бичиж сурах шаардлага гардаг.  

Түүнийг Жэймс Найт гэдэг. Тэрээр google компаний Програмистын ажлыг орхин Freelancer болсон бөгөөд одоо тэрээр 1 цагт 1000$ олдог. Програмын ажлууд тэр дундаа програм болон аппликэйшн хөгжүүлэлтээр freelancer -ын ажлын талбарт хамгийн өндөр үнэлгээтэй ажил юм. Энэ нь мэдээж хамгийн хэцүү толгой шаардсан ажлуудын нэг бөгөөд, сайн код бичээчүүд аль ч улс оронд цөөхөн байдаг. Тиймээс энэ бол үнэхээр эрэлттэй мэргэжил.

Хэрэв та түүн шиг мөнгө олохыг хүсвэл одооноос код бичиж сураарай. Гэхдээ кодыг анхан шатанд биш, ахисан шат хүртэл мэргэжлийн түвшинд бичиж сурах шаардлагатай. Мэдээж та эхлэнгүүтээ л 1000$ олж чадахгүй ч гэсэн аажмаар өөрийн нэр хүндийг өсгөх шаарлагатай.

Хэрэв танд IOS, WebGL зэргийн дажгүй мэдлэгтэй бол багадаа 150$-оос ажлын гарагаа эхлэж болох юм. 


2. Вэб хөгжүүлэлт

2015 онд Upwork вэб сайтаас эрхлэн гаргасан судалгаанаас үзвэл, PHP-хөгжүүлэлтийнн ажил эрэлт хамгийн их байжээ. Харин вэб хөгжүүлэлт 7-р байранд байв. Гэхдээ вэб дизайн гаргах, вэб хөгжүүлэх ажлууд байнгын эрэлт хэрэгцээтэй гэсэн үг биш юм. Учир нь вэб хийж сурахад тийм ч урт удаан хугацаа шаардахгүй. Мөн вэб дизайн хийж сурлаа гээд вэбийн багтай болно гэдэг бас хэцүү ойлголт юм. Гэсэн ч танд боломж бий. Жишээ нь вэб хөгжүүлэгч Жонатан Волд WordPress-ээр вэб хийн, мөн темпэйт зохион зарж сард 5000$ олдог байна. Гол нь та вэбээ илүү олон хэрэглэгчидэд зориулан, хэрэглэгч дизайнаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой вэб дизайн хийж зарах гэх мэтчилэнгээр тэд юу хүсч байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. 


Image result for web developer


3. Контент маркетинг / сурталчилгааны ажилтан

Сүүлийн үед асар хурдацтай эрэлт нэмэгдэж буй салбар бол Контент маркетингын салбар юм. Сардаа 5000$ олж буй чадварлаг контент маркетерууд зөндөө бий. Өөрийн бизнес бараагаа хэрхэн сурталчилахыг мэдэхгүй сая сая хэрэглэгчид Контент маркетингийн ажилчдыг хөлсөлж байна. Та гол нь маш сайн уран яруу, хүний сэтгэлийг хөдөлгөж чадах хэмжээний бичдэг байх шаардлагатай. 

Image result for content marketer


4. График Дизайнер

График дизайн бол яах аргагүй Upwork сайтын 2-рт толгой цохиж явдаг мэргэжил. Та Upwork сайт руу орон График дизайны ажилчдыг харвал цагт 85$-оор ажилладаг ажилчдыг ч орж харж болно.

graphic-design-freelancers

Тэр дундаа График дизайн бол маш өргөн хүрээний салбар. Тэр дундаа сүүлийн үед Инфографик Дизайнерууд маш эрэлттэй байна. Мөн контент маркетингын үйлилгээг График дизайнтай хослуулвал та илүү олон үйлчлүүлэгчтэй болж болох юм. 

Image result for graphic designer


5. Copywrither буюу бичээчийн ажил

Copywriter-ын ажил Контент маркетинг болон ердийн бичээчээс ялгаатай нь ихэвчилэн вэб сайтад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, тайлбар оруулах юм. Ажлын үнэлгээний хувьд ажлын туршлага болон ур чадвараас шууд хамааралтай.

copywriting-freelancers

Жишээ нь Линда Формишэл хэмээх туршлагатай copywriter цагт 250$ олдог байна.

Мөн Upwork сайтын copywriter-ын ажилтнуудын жагсаалтыг харвал цагт 15$-100$ хүртэл олдог ажилчидыг харж болох юм.

Image result for copywriting


6. Видео эвлүүлэгч

Америкт оршин суудаг видео эвлүүлэгчид жилдээ 72000$ олдог байна. Ажлын өндөр туршлагатай эвлүүлэгчид 122000$ олдог хэмээх яриа ч байдаг. Freelancer дахь видео эвлүүлэгчдийн эрэлт урд өмнөх жилүүдээс ч илүү их нэмэгджээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь Youtube, Фэйсбүүк, Инстаграм ажээ. Хэрэв та хөгжмийн клип эсвэл гайхалтай видео бүтээдэг чадвартай бол энэ таны ирээдүйн цаашдын баталгаа байж болох юм.

Image result for video editor


7. Сошиал Медиа Менежер

Сошиал медиа бол брэнд болон бизнес маркетингийн хамгийн чухал зэвсэг юм.  Орон нутгийн жижиг хоолны газраас алдартай брэнд гэх мэт бүхий л байгуулгууд өөрсдийн брэнд болон үйлчилгээг олон нийтэд танилцуулахын тулд сошиал медиа салбарыг ашиглаж байна.

social-media-manager-jobs-freelancers

Бараа бүтээгдэхүүн брэндээ сурталчилах гэсэн пүүс компаниуд маркетингдаа анхааран Сошиал медиа менежерүүдтэй хамтран ажиллаж байгаа нь маш том гарцыг нээж байна. Эдүгээ сошиал медиа маркетингын салбар тусдаа бие даасан салбар болтолоо хэдийн хөгжжээ.

Image result for social media marketer

Payscale.com сайтын судалгаанаас үзэхэд Америк улсад Сошиал Медиа Менежерүүд жилдээ 46000$-72000$ олдог байна. Мөн Линкедин сайтаар зөвхөн Америк улсын хэмжээнд Сошиал Медиа Менежерийн ажлын орон тоо 9000 гаруй ажлын байр байгаа нь энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээг харуулж байна. 


Эх сурвалж: freelancinghacks.com


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender