Freelancer гэж юу вэ?


Анимэйшн Брэндинг График Дизайн Дижитал Арт Лого Дизайн Лого Брэндинг Маркетинг Дизайн 8 months ago yagamipassion0322@gmail.com

Freelancer гэдэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу гэрээсээ ажиллах боломжтой чөлөөт алба бөгөөд олон улсын хэмжээнд ажил эрхлэлтийн ангилал болон татварын төлөлтийн хэлбэрээрээ “Independent contractor” буюу “Бие даасан гэрээт гүйцэтгэгчид” хэмээх нэр томъёонд хамаарагддаг байна.Компани байгуулгууд, хувь хүмүүс зөвхөн шаардлагатай үедээ Freelancer-уудыг түр хугацаагаар компанидаа урьж ажиллуулах, эсвэл мэргэжлийн холбоо болох вэбсайтуудаар дамжин тэднийг хөлслөн ажиллуулах боломжтой. Хэрэв та дараахи мэргэжлүүдийн аль нэгийг эзэмшсэн бол өнөөдрөөс ч freelancer болох боломжтой. 

Image result for graphic designer

  • Програмист, код бичээч
  • Вэб дизайнер, вэб хөгжүүлэгч
  • Аппликэйшн бүтээгч,
  • Контент маркетер
  • График дизайнер
  • Copywriter буюу нийтлэгч 
  • Видео эвлүүлэгч
  • Сошиал медиа менежер
  • Дуу оруулах, хоолой унших
  • Мөн бусад мэргэжлүүд болох орчуулгын ажил, нягтлан бодох, эдийн засагчын ажлууд ордог байна.  

Мэдээж Freelancer-ын давуу тал нь та зөвхөн ганц үйлчлүүлэгчээр хязгаарлагдахгүй бөгөөд компьютерийн цаанаас хэд л бол хэдэн үйлчлүүлэгчидтэй байх юм. Гэхдээ та байнгын Онлайнд идэвхитэй байх шаардлагатай. Freelancer-ын ажил нь гэрээр эрхлэх ажил боловч гэрээ гүйцэтгэгч хэлбэрээр ажилладаг. Гэрээгээ маш сайн дагаж мөрдөх учиртай.

Freelancer болсоноор давуу талуудаас дурьдвал :

  1. Нэмэлт орлого олох боломжтой
  2. Танд ур чадвар, техник хэрэгсэл л байвал шууд эхлэх боломжтой
  3. Ажлын байрны дарамт гэдэг зүйлийг мартах болно
  4. Дуртай үедээ ажиллах буюу амрах боломжтой.

Мэдээж ямар ч зүйл давуу мөн сул талтай:

  1. Та орлого олж эхлэх хүртэл хугацаа шаардана.
  2. Шинэхэн freelancer-ын үнэлгээ бага байдаг.
  3. Олох орлого тогтмол бус
  4. Нэг зэрэг олон харилцагчидтай харилцана гэдэг ихээхэн зохион байгуулалтыг танаас шаардана.


Freelancer-ын сайтууд хэрхэн ажилладаг вэ?

Image result for top 10 freelancer sites 2019

Танд захиалга гүйцэтгэх, контент зарах гэсэн 2 арга зам бий. Эхний арга бол та аль нэг ажилд зуучлагч сайтад гишүүнээр элсэн захиалгууд гүйцэтгэх боломжтой. Дараахи арга  бол контент худалдаалах сайтуудад бүртгүүлэн өөрийн бүтээсэн контентуудыг зарах боломжтой. 

Хэрхэн Freelancer-т хамрагддаг вэ?

Та freelancer болохоор шийдсэн бол аль нэг freelancer-ын вэб сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд ингэхдээ та шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Мөн та манай Freelancer булангын:

  • Freelancer болоход анхаарах зүйлс
  • Шаардагдах материалууд
  • Шилдэг Freelancer сайтууд
  • Шилдэг худалдааны Freelancer сайтууд нийтлэлүүдтэй анхааралтай уншиж танилцаарай.

Танд амжилт хүсье!



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender