ASMR - гэж юу вэ?


Саунд Аудио 4 months ago yagamipassion0322@gmail.com

Та ямар нэгэн чахрах дуу сонсох, эсвэл ямар нэг зүйлийг маажихад, эсвэл чих рүү үлээхэд, эсвэл үсчиний машин хүзүүн дээр ирэх гэх мэт үйлдүүдэд биед мэдэгдэхүйц сонин мэдрэмж төрж байсан уу? ASMR бол түүнтэй төстэй ойлголт юм. Магадгүй та Youtube сувгаар ASMR-ын бичлэг үзэж байсан байх. Youtube-ээр ASMR-ын бичлэг оруулагчид зөндөө байдаг. Энэ бол Youtube сувгаар гарч ирсэн нэгэн төрөл  контент бөгөөд сүүлийн хэдэн жил энэ төрлийн сувгууд ихээр нэмэгдэж байна. 

Cooking tree 쿠킹트리

ASMR бол Autonomous Sensory Meridian Response буюу Автономит Мэдрэхүйн Меридиан Хариу үйлдэл хэмээх үгний товчлол юм. Сонсголоор дамжин хүний хүзүү мөр, чихээр мэдрэмж төрүүлэн, өдөөх шинж чанартай дуу авиаг хэлдэг. Энэ төрлийн хамгийн түгээмэл бичлэгүүд нь шивнэх, ямар нэг зүйлийг товших, үйрүүлэх дуу авианууд байна. Эдгээр дуу авиануудын онцлог нь сонсогчид маш ойрхон буй мэт сонсогддог. Хамгийн сонирхолтой нь дахин давтагдах сэдвүүд, нэг л дүрүүдтэй боловч үзэгчид уйддаггүй хаа сайгүй. ASMR уран бүтээлчдийг ASMR Artists буюу ASMRtists хэмээдэг. 

ASMRtist-ууд яг л сонсогчын хажууд буй сонсогдох өвөрмөц дууг бичлэгтээ оруулахын тулд тэд тусгай бинаураль микрофон ашигладаг. 

Гэхдээ ASMR-ыг сонссон хүн болгон түүнээс авах мэдрэмжийг мэдэрдэггүй бөгөөд ихэнхи хүмүүс үүнийг хошигнол хэлбэрээр л хүлээн авдаг байна. Сонирхолтой нь ASMR-ын тухай нотолсон ямар ч шинжлэх ухааны онол байдаггүй. Гэсэн хэдий ч Youtube дээр маш олон ASMR-ын бичлэгүүд ил байгааг та үзэж болно. 

Алдартай Youtube ASMR сувгуудаас дурьдвал 2011 оноос хойш 173 сая үзэлт цуглуулсан уян зөөлөн шивнээгээрээ алдартай Мариа, мөн Whisper Talk Studio, Heather Feather, Message ASMR, Ephemeral Rift, ASMR Request сувгуудыг нэрлэж болох юм. 

Дашрамд дурьдахад ASMR сонсогчидын дийлэнхи нь амралт тайвшралыг мэдрэн, стрессээ тайлахын тулд сонсдог хэмээсэн судалгаа байдаг.  Мөн зарим сонсогчид  ASMR-ын сонсоход сэтгэл хямралыг багасгадаг хэмээжээ. Гэвч бид урьд нь хэлсэнчлэн ASMR-ын тухай албан ёсоор батлагдсан бодит судалгаа байхгүй. Тиймээс бид Header Feather ASMR дээр гардаг шиг этгээд бичлэгүүдийг заавал үзээрэй гэж танд зөвлөхгүй. Гэхдээ та үнэхээр сонирхож байвал маш сайн чихэвчтэйгээр эдгээр бичлэгүүдийг үзэн өөрийгөө хэр мэдрэмтгийгээ шалгаж болох юм. 


Эцэст нь ASMR-аар бараг хүмүүсээс илүүгээр алдаршсан эгдүүтэй хөөрхөн бүхнийг идэгч Maya нохойг танилцуулж байна. 

MayaPolarBear


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender