Cartoon Network телевизийн түүх


2D Анимэйшн Анимэйшн Кино Фильм ТВ 8 months ago yagamipassion0322@gmail.com

80-90 ээд оны хүн бүрийн хүүхэд насных нь гэгээхэн дурсамж бол Cartoon Network хүүхэлдэйн суваг билээ. Бидний хайртай энэ суваг Turner Broadcasting System компанид харъяалагддаг.

1991 онд Turner компаний захирал Ted Turner Hanna Barbera компанийг худалдан авч, 1 жилийн дараа Тюрнер компани анимэйшны агуу их файлын сан дээрээ тулгуурлан 1992 оны 10 сарын 1-нд АНУ-д Cartoon Network сувгаа байгуулж захиралаар нь Бэтти Коэн/Betty Cohen/-ыг томилжээ. Байгуулагдсан даруйдаа бүх насныханд чиглэсэн классик анимэйшнууд болох Mетро Гоулден Майер/ MGM/, болон Hanna barbera, Лүүний Тюнс гэх мэт томоохон студиудын бүтээлүүдийг цацсанаар түргэн хугацаанд дэлхийд алдартай телевизийн суваг болж чаджээ. Харин өөрсдийн хамгийн анхны хөтөлбөр болох Мокси/Moxy/шоуг 1993 онд, Space Ghost Coast to Coast шоугаа 1994 онд цацаж эхэлсэн байна. Мөн тэдний хамгийн том төсөл бол 1995 онд эхлүүлсэн What a cartoon show юм. Уг төслийн хүрээнд 

Дэкстэрийн Лаборатори /Dexter's Laboratory/(1996–2003), 

Туслаач?/Help?/ (1996) шорт анимэйшн

Аймхай нохой Зоригт/Courage cowradly dog/(1996) бүтээлүүдийг цацаж эхлэсэн бол, түүнээс 1 жилийн дараагаар Johnny Bravo (1997–2004), 

Үхэр тахиа хоёр/Cow and Chicken (1997–1999), 

Би Үен/I am Weasel/(1997-2000) , 

Хүчирхэг охидууд/The Powerpuff Girls (1998-2005) бүтээлүүдээ жил жилийн зайтайгаар цацаж дэлхийг шуугиулж эхэлжээ.

Мөн тэднийг алдарт хүргэсэн контентууд бол MGM-ийн Том Жерри,

Лүүни Тюнсын Багс Туулай, Дэффи Дак,

Hanna barbera-ын өхөөрдөм цувралууд болон шударга хүчний багынхан,

2 Тэнэг ноход /2 Stupid Dogs/(1993–1995), 

Дүлий Хэлгүй Хоёр/Dumb and Dumber/(1995-1996),

Mike Lu & Og 2(1999-2001)

Edd Edn Eddy(1999-2009), 

Том хотын хонь/Sheep in the big city/(2000-2002), 

Билли Мэнди 2-ын шийдэмгий адал явдал/The Grim Adventures of Billy&Mandy/(2000-2008)

Гал тогооны Казанова/The Kitchen Casanova/(2001) шорт анимэйшн,  

Самурай Жэк(2001-2007)

Барбарын Тундар/Thundarr the barbarian(1980-1981), 

Хи-мэн болон Орчлон ертөнцийн эзэн/He-Man and masters of the Universe/(2002-2004)

The centurions(1986), 

The Mask (1995-1997), 

Бяцхан динозавр Динк (1989-1990)

ХоллМаркын/Hallmark/-ын үлгэрийн цаг нэвтрүүлэг, 

Хурдлагч/Speed racer/(1966-1968) болон 

Ninja Robot(1985-1986)  анимэ бүтээлүүд зүй ёсоор тооцогдоно.

Эхэндээ бүх насныханд зориулагдан эфирээ цацдаг байсан бол өнөөдөр багачууд болон насанд хүрэгчдийн хэмээн ангилагджээ. Мөн Дэлхийн 31 оронд 7 хоногын турш тасралтгүй 24 цагаар эфирээ цацаж байна. 

Cartoon network суваг 2004 оноос хуучин классик 4:3 хэмжээтэй анимэйшнуудыг зогсоон логогоо CN болгон өөрчилсөн байв. Харин 2007 оны 10 сарын 15 нд тэд бүрэн HD формат руу шилжин Cartoon Network HD болон өөрчлөгдө. Дуу дүрсний чанар сайжирсан ч хуучны классик анимэйшнууд сунаж, чанараа алдаж байсан болохоор хуучны анимэйшнуудаа дахин цацах боломжгүй болсон нь үзэгчдэд харамсалтай байв. 

Тиймээс Сartoon Network-ынхон Miguzi, Toonami, Adult Swim, Cartoon network City /cartoonnetworkcity.jimdo.com/, Cartoon Cartoon Fridays гэх мэт илүү энтертайнмент төрхтэй шоунуудаар сувгаа бүрэн шинэчилжээ. Үүнийг дагаад үзэгчдийн дундаж нас ч залуужсан байна. Тиймээс үзэгчид 2000-аад оныг Cartoon Network-ын алтан үе хэмээн нэрийддэг байна. 

Харамсалтай нь 2007 онд cartoon network-ын уналтын үе эхэлжээ. Хамгийн их үзэгчтэй Cartoon Cartoon Friday хөтөлбөр 2007 онд дуусч, Toonami хөтөлбөр 2008 онд дуусч, бусад шоунуудаа ч гэсэн богино хугацаанд актлажээ. Оронд нь Канадын шоу анимэйшн хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, мөн 2009 онд тэд CN Real, Бобби хэлсэн нь/Bobb’e Says/,  the Othersiders,  Out of Jimmys Head хэмээх хэд хэдэн амжилтгүй нэвтрүүлгүүдийг эхлүүлсэн нь хүүхэлдэйн кино суваг төрхөө хүргэв. Харин 2010 оноос тэд нарийн детальтай өнгө төрхөөс энгийн хэлбэр дүрстэй неон өнгийг сонгов. 

Шинэ өнгө төрхөөр итгэл найдвар тээн Адал Явдалт Мөч/Adventure Time/,Reguler show цувралуудаа гарган эхлүүлсэн ч , Тоглоомын Шагнал Гардуулах Тэнхим/Hall of Game Awards/, Dude What Would Happen гэх мэт нэвтрүүлэгүүд гарсаар байсан тул уналттай хэвээр байв. Мөн тэд Sym-Bionic Titan, Young Justice гэх мэт тулаант анимэйшнуудаараа үзэгчдийг татсан ч эдгээр нь түргэн хугацаанд гарч дууссанд үзэгчид ихээр харамсчээ. Cartoon Network-д үнэхээр адал явдалт, action бүтээлүүд ихээр дутагдаж байлаа.  

Өнгөрсөн хугацаанд cartoon network суваг үүсгэн байгуулагч Бэтти Коэн/Betty Cohen/(1992-2001)-ээс хойш

- Джим Сэмплс/Jim Samples/(2001-2007),

- Стюарт Снайдер/Stuart Snyder/(2007-2014),

2014 оноос эдүгээ хүртэл ажиллаж буй Christina Miller гээд 3 захирал сольжээ.Энэ дундаас хамгийн муу авч явсан захирлаар Стюарт Снайдер гэдгийг өнгөрсөн уналтын жилүүд тодорхой харуулдаг. 

Харин 2014 онд түүнийг ажлаа өгсөнөөс хойш Cartoon Network нэвтрүүлгүүдээ зогсоож, Adventure Time, Regular Show, Gironda Show, Steven Universe and Gumball, мөн Adult Swim буюу насанд хүрэгчдийн хөтөлбөрүүддээ анхаарч эхлэсэн нь зөв шийдэл болжээ. 

Ямартай ч cartoon network хүүхэлдэйн суваг 1992 оноос өнөө үеийг хүртэл 30 жилийн турш хамгийн их үзэгчтэй хүүхэлдэйн сувгуудын тоонд байр сууриа алдаагүйгээр зогсохгүй, үйл ажиллагаа явуулж байгаа нь мянга мянга уран бүтээлчид, үнэнч шүтэн бишрэгчдийн үр дүн билээ.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender