Кино урлаг гэж юу вэ?


Кино Фильм 4 months ago yagamipassion0322@gmail.com

Кино бол дүрслэх урлагийн нэгэн төрөл бөгөөд камераар бичсэн зохиомжит хөдөлгөөнт дүрснүүдийн нэгтгэлийг дэлгэцээр дамжуулан үзэгчдэд үзүүлэх урлаг юм. Энэ утга, уран зохиол, хүүрнэл өгүүлэлээс авхуулаад, үлгэр домог, үг яриа, театрын болон хүүхэлдэйн жүжиг, дуу хөгжим, уран зураг,  гэрэл зураг болон кино зураг авалт, дүрсийн эвлүүлэг,тусгай эффект,  компьютер график болон анимэйшн гэсэн урлагуудаас бүрдсэн нийлмэл урлаг юм.
Киног хөдөлгөөнт дүрс, сүүдэр ший, дэлгэцийн жүжиг хэмээн Монгол хэлнээ утгачилдаг. Кино нь бүрэн хэмжээний эсвэл олон ангит эсэхээс хамааран кино театрийн дэлгэц эсвэл, телевизор,  интернэт гэх мэт олон нийтийн хэрэгслээр дамжин үзэгчдэд хүрдэг билээ.
Кино бүтээл нь камер, болон дүрс цацах төхөөрөмжийн үүслээс эхлэсэн бөгөөд дэлхийн түүхийг бодвол харьцангуй хожуу үүсэлтэй. 1895 оноос эхлэн хүмүүс киног бүтээх оролдлогуудыг хийж эхлэжээ.

Image result for lumiere brothers
Киног(Film) анх санаачлагч нь Америкийн эрдэмтэн Томас Эдисон(Thomas Edison), мөн Лумьер(Lumiere)ын ахан дүүс  нар хэмээн нэрлэдэг ч үүнд тэднээс өмнөх үеийн маш олон хүмүүсийн хичээл зүтгэлүүдийг ч заавал дурьдах хэрэгтэй. Мөн 17-р зуунд Германы эрдэмтэн

Афанасий Кирхер(Athanasius Kircher) анхны проектор болох шидэт дэнлүү(Magic Lantern)-г зохион бүтээсэн тухай, мөн зураг авалт, зургийн аппарат(Still Camera)-ны үүслийн талаар ч авч үзэх хэрэгтэй. 
Хөдөлж буй зүйлсийг хадгалж буулган авахыг хүссэн хүмүүсийн хүсэл шидэт дэнлүү болон гэрэл зургийн аппаратаар зогссонгүй. Кино зураг авах хэрэгсэлийг илүү боловсронгуй болгон хөгжүүлж зохион бүтээж байлаа.

Жишээлбэл хальсны кино хараахан үүсэх үе хүртэл цаасан дээр тос түрхэн хальсыг орлуулах гэх мэт олон аргаар бичлэг хийх гэж оролдож байв.. Уйгагүй зүтгэлийн дүнд тунгалаг кино хальс үүссэнээр киноны эрин үе эхэлжээ.

Линз, хэрэгсэл төхөөрөмж, тог цахилгаан, хими гэх мэт олон төрлийн шинжлэх ухааны технологийн нээлт, ололт амжилтуудаар үүдэн кино хэмээх урлаг хүн төрөлхтөний түүхэнд тодрон гарсан юм.
Кино урлагын түүх нь тэр чигээрээ хүн төрөлхтөний түүхэн дэх томоохон ололт амжилт билээ. Хэдий уг урлаг нь бусад урлагаас хожуу эхлэсэн ч бүх урлагын дундаас кино урлаг хамгийн агуу хэмээгддэг. 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender