Киноны урлагын 5 чухал нээлтүүд.


Кино Фильм 8 months ago yagamipassion0322@gmail.com

Энэ дэлхийн агуу зохион бүтээгч нар кино урлагын түүхэнд зураг авалт хийх, хөдөлгөөнт дүрсийг илэрхийлэхийн тулд шидэт дэнлүү, гэрэл зургийн аппарат гэх мэт маш олон гайхамшигт нээлтүүдийг нээсээр кино, болон хүүхэлдэйн кино урлаг гэх мэт дэлгэцийн бүтээлүүд бий болсон билээ. Уг агуу урлагыг бүтээхэд том туслалцаа үзүүлсэн хэрэгсэл технологиудыг та бүхэнд товч өгүүлье.   

Хальсны кино хараахан үүсэх хүртэл хальсыг орлуулан цаасан дээр тос түрхэн хэрэглэх гэх мэт олон төрлийн арга техник, тоног төхөөрөмүүдийг зохион бүтээж байжээ.

1. Анхны дүрс цацах төхөөрөмж буюу шидэт дэнлүү(Magic Lantern)
1640 онд Германы эрдэмтэн Афанасий Кирхер(Athanasius Kircher)-ын зохион бүтээсэн Анхны дүрс цацах төхөөрөмж буюу шидэт дэнлүү(Magic Lantern). Гэрлийг ашиглан шилэн дээр зурсан зургийг хана дээр тусгадаг байв. Энэ нь өнөө үеийн проекторын үүсэл юм.

2. зургийн аппарат(Still Camera) Дагерийн төрөл(Daguerre Type)
1893 онд Францын зохион бүтээгч Луй Дагер Дагерийн төрөл хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн анхны зургийн аппаратыг зохион бүтээж байжээ. Харин энэ аппарат нь нэг дор олон зураг авах боломжгүй байжээ.

3. Марейгын түргэн зураг авагч (Photographic Gun)
19-р зуунд Францын зохион бүтээгч Марей (E.J.Marey) бүтээж байжээ. Тухайн үедээ хамгийн хурдан хугацаанд зураг авалт хийдэгээрээ шинэлэг байв. Гэвч өнөө үеийнхтэй харьцуулашгүй билээ. 

4. Дүрс бичлэг буюу дараалсан олон зураг авах

Гэрэл зурагчин, зохион бүтээгч Майбриж(Eadweard Muybridge) уг аргыг санаачилж байжээ. Нэгэн удаа Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулагч Стэнфорд(Leland Stanford) түүнд давхиж буй морьны зураг авалтыг хийж өгөхийг хүсчээ. Тийнхүү Майбриж олон талаар нухацтай бодсоны үр дүнд, дараах аргаар зураг авалтыг хийжээ.

Морин тойруулга дээр 24 ширхэг зургийн аппаратыг адил өнцөгтэйгөөр байршуулжээ. Замын хөндлөнгөөр утас татан аппараттай холбосон байна. Морь давхин утсыг хөндсөнөөр аппарат даралт хийгдэх арга байв.Түүнээс хойш уг аргаа нийтэд дэлгэрүүлэн улмаар 1 ширхэг зургийн аппаратаар авах гэх мэт шинэ санаанууд ихээр бий болжээ.

5. Кинетоскоп(kinetoscope)
1889 онд зохион бүтээгч Томас Эдисоны хамгийн анх зохиосон төхөөрөмж бөгөөд энэ нь одоогын проектрын цахилгаан бүтэцтэй адилхан байв. Ялгаа нь бичлэг тоглуулах боломжгүй, мөн одоо үеийн проектор шиг дүрсийг шууд цацах биш, кинетоскоп дотор оруулан үзэж байж дэлгэцийн хөдөлгөөнийг харах боломжтой байжээ.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender