Кино зураг авах төхөөрөмжүүдийн үүсэл түүх


Кино Фильм 8 months ago yagamipassion0322@gmail.com

Зургийн аппарат(Still Camera) Дагерийн төрөл(Daguerre Type)
1893 онд Францын зохион бүтээгч Луй Дагер Дагерийн төрөл хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн анхны зургийн аппаратыг зохион бүтээж байжээ. Харин энэ аппарат нь нэг дор олон зураг авах боломжгүй байжээ.

Марейгын түргэн зураг авагч (Photographic Gun)
19-р зуунд Францын зохион бүтээгч Марей (E.J.Marey) бүтээж байжээ. Тухайн үедээ хамгийн хурдан хугацаанд зураг авалт хийдэгээрээ шинэлэг байв. Гэвч өнөө үеийнхтэй харьцуулашгүй билээ. 

Дүрс бичлэг буюу дараалсан олон зураг авах
Гэрэл зурагчин, зохион бүтээгч Майбриж(Eadweard Muybridge) уг аргыг санаачилж байжээ. Нэгэн удаа Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулагч Стэнфорд(Leland Stanford) түүнд давхиж буй морьны зураг авалтыг хийж өгөхийг хүсчээ. Тийнхүү Майбриж олон талаар нухацтай бодсоны үр дүнд, дараах аргаар зураг авалтыг хийжээ.

Морин тойруулга дээр 24 ширхэг зургийн аппаратыг адил өнцөгтэйгөөр байршуулжээ. Замын хөндлөнгөөр утас татан аппараттай холбосон байна. Морь давхин утсыг хөндсөнөөр аппарат даралт хийгдэх арга байв.Түүнээс хойш уг аргаа нийтэд дэлгэрүүлэн улмаар 1 ширхэг зургийн аппаратаар авах гэх мэт шинэ санаанууд ихээр бий болжээ.

Хальсны түүх
Хөдөлж буй зүйлсийг хадгалж буулган авахыг хүссэн хүмүүсийн хүсэл дүрс цацах төхөөрөмж болон камераар зогссонгүй өөр нэгэн асуудал нь кино хальс байлаа. Гэвч энгийн металл хавтгай болон шилэн хавтангаар болж өгөхгүй байв. Хальсны кино хараахан үүсэх хүртэл цаасан дээр тос түрхэх гэх мэт олон төрлийн аргуудыг санаачилсаар байлаа. Уйгагүй зүтгэлийн дүнд тунгалаг кино хальс үүссэнээр киноны эрин үе эхэлжээ. 

Линз, хэрэгсэл төхөөрөмж, тог цахилгаан, хими гэх мэт олон төрлийн шинжлэх ухааны технологийн нээлт, ололт амжилтуудаар үүдэн кино хэмээх урлаг хүн төрөлхтөний түүхэнд тодрон гарсан юм.

Лумьерийн ахан дүүс
Image result for lumiere brothers
Лумьерийн ахан дүүс бол Францын зохион бүтээгчид бөгөөд гэрэл зургийн төхөөрөмжүүд болох Кинематограф нэртэй зургийн аппарат болон прокеторыг анхлан олноор үйлдвэрлэжээ. Тэдний бүтээсэн Кинематограф/Cinematograph/ зургийн аппаратны нэршилээс үүдэн Cinema буюу кино, кино театр хэмээх үг үүсчээ.

Тэд 1895.12.28-нд Paris хотын Grand Café хэмээх шөнийн цэнгээний газарт 1 минутын 10 киноноос бүтсэн 25 минутын хѳтѳлбѳрийг 1 франкын төлбөртэйгөөр үзүүлжээ.Эхний үзүүлбэрүүд их ашиг олоогүй ч долоо хоногийн дотор  ѳдѳрт 20 үзүүлбэрийг санал болгосоноор хэд дахин үзэгчдийг ѳѳрсдѳдѳѳ татаж чаджээ. Энэхүү амжилтааа тэд ашиглан дэлхий дахинд ѳѳрсдийн тѳлѳѳлѳгчидѳѳ илгээн киногоо үзүүлэх замаар амжилтыг олсоор дэлхийн кино урлаг өнөөгийн түвшинд хүрэх суурь нь тавигдаж байжээ.


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender