Киноны үүсэл,түүхэн хамгийн том нээлтүүдийг хийсэн зохион бүтээгчид


Кино Фильм 6 months ago yagamipassion0322@gmail.com

Та бүхэнд кино урлагын түүхэн дэх хамгийн агуу нээлтүүдийг хийсэн зохион бүтээгчдийн талаар сонирхуулъя. Үүнд анхны проектор болох шидэт дэнлүүг анх зохиосон Германы эрдэмтэн Афанасий Кирхер, анхны гэрэл зургийн аппаратыг зохион бүтээсэн Францын Луй Дагер, Марей, Майбриж нар ордог төдийгүй хамгийн сонирхолтой нь алдарт Стэнфорд их сургуулийг үүсгэн байгуулагч Леланд Стэнфорд ч түүхэн гавъяатнууд дотор нэрээ мөнхөлж явсан байна.

Афанасий Кирхер /Athanasius Kircher/

1640 онд анхны дүрс цацах төхөөрөмж буюу шидэт дэнлүү(Magic Lantern) -г зохиосон Германы эрдэмтэн Афанасий Кирхер(Athanasius Kircher). Шидэт дэнлүү нь гэрлийг ашиглан шилэн дээр зурсан зургийг хана дээр тусгадаг байв. Энэ нь өнөө үеийн проекторын үүсэл юм.

Луй Дагер/Louis Daguerre/


1893 онд Францын зохион бүтээгч Луй Дагер Дагерийн төрөл хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн анхны зургийн аппаратыг зохион бүтээж байжээ. Харин энэ аппарат нь нэг дор олон зураг авах боломжгүй байжээ.

Марей /E.J.Marey/

19-р зуунд түргэн зураг авагч(Photographic Gun)-ыг бүтээсэн Францын зохион бүтээгч Марей (E.J.Marey).

Дагерын зураг авагчаас илүү хурдан, түргэн хугацаанд зураг авалт хийдэгээрээ шинэлэг байв. Хичнээн хурдан авалт хийдэг байсан ч өнөө үеийнхтэй харьцуулашгүй билээ.

Эдуард Майбриж/Eadweard Muybridge/

Related image

Дүрс бичлэг буюу дараалсан олон зураг авахыг санаачилсан гэрэл зурагчин, зохион бүтээгч Майбриж(Eadweard Muybridge)

Стэнфордын их сургуулийг үүсгэн байгуулагч Стэнфорд(Leland Stanford) түүнд давхиж буй морьны зураг авалтыг хийж өгөхийг хүсчээ. Тийнхүү Майбриж олон талаар нухацтай бодсоны үр дүнд, дараах аргаар зураг авалтыг хийжээ.

Морин тойруулга дээр 24 ширхэг зургийн аппаратыг адил өнцөгтэйгөөр байршуулжээ. Замын хөндлөнгөөр утас татан аппараттай холбосон байна. Морь давхин утсыг хөндсөнөөр аппарат даралт хийгдэх арга байв.Түүнээс хойш уг аргаа нийтэд дэлгэрүүлэн улмаар 1 ширхэг зургийн аппаратаар авах гэх мэт шинэ санаанууд ихээр бий болжээ.

Томас Эдисон /Thomas Edison/

1889 онд зохион бүтээгч Томас Эдисоны дүрс цацагч проектор, мөн зургийн аппарат, хамгийн анхны анимэйшн гэх мэт мянга мянган нээлт хийсэнээрээ кино урлагын түүхэнд хамгийн ихийг бүтээсэн суутны тоонд зүй ёсоор орох билээ. 

Lumiere Brothers/Лумьерийн Ахан дүүс/

Лумьерийн ахан дүүс бол Францын зохион бүтээгчид бөгөөд гэрэл зургийн төхөөрөмжүүд болох Кинематограф нэртэй зургийн аппарат болон прокеторыг анхлан олноор үйлдвэрлэжээ. Тэдний бүтээсэн Кинематограф/Cinematograph/ зургийн аппаратны нэршилээс үүдэн Cinema буюу кино, кино театр хэмээх үг үүсчээ.

Тэд 1895.12.28-нд Paris хотын Grand Café хэмээх шөнийн цэнгээний газарт 1 минутын 10 киноноос бүтсэн 25 минутын хѳтѳлбѳрийг 1 франкын төлбөртэйгөөр үзүүлжээ.Эхний үзүүлбэрүүд их ашиг олоогүй ч долоо хоногийн дотор  ѳдѳрт 20 үзүүлбэрийг санал болгосоноор хэд дахин үзэгчдийг ѳѳрсдѳдѳѳ татаж чаджээ. Энэхүү амжилтааа тэд ашиглан дэлхий дахинд ѳѳрсдийн тѳлѳѳлѳгчидѳѳ илгээн киногоо үзүүлэх замаар амжилтыг олсоор дэлхийн кино урлаг өнөөгийн түвшинд хүрэх суурь нь тавигдаж байжээ.

Image result for lumiere brothers



Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender