Шинэхэн Анимэйторуудад өгөх шилдэг 12 зөвлөгөө


Анимэйшн 4 months ago yagamipassion0322@gmail.com

“Анимэйшний ажил эрхлэх...”  гэхээр амархан сонсогдож байгаа байх, гэхдээ дүрүүдийн өндөр өрсөлдөөн болон хэзээд үргэлж суралцах чадвар, онлайн сургалтаар хаана ч өсч хөгжих хэрэгтэй болно, та үнэхээр ялгарахын тулд юу хийх вэ?
“Энтертейнментийн салбар дахь ажлууд нь үргэлж маш өндөр өрсөлдөөн дунд байдаг” хэмээн Лондоны Pearson Коллежийн салбар Escape Студи дэх Анимэйшний Тэргүүн Алекс Уильямс хэлсэн байдаг. Уг институт нь тухайн салбартаа өндөр түвшний чадварлаг үйлдвэрлэлдээ ордог бөгөөд Escape Студиэс төрөн гардаг Алексийн оюутнууд салбартаа маш хурдан хөлөө олдог- ангиасааа шууд студид ажиллахаас гадна дэлхийн эргэн тойронд кино, телевиз зэрэг олон салбарт ажиллаж байна.   
Тэгэхээр, та ч гэсэн хэрхэн ингэх вэ? Амжилт гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Анимэйшний салбарт ажилд ороход тус болох Алексийн 12 шилдэг зөвлөгөөг доор нийтлэв:
1. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах
Таны эхний бөгөөд хамгийн чухал даалгавар бол хийж байгаа зүйлдээ хамгийн сэтгэлээсээ хандах юм. Та ур чадвараа дээшлүүлэх ёстой ба өрсөлдөөнөөс илүү байх хэрэгтэй. Мэдээж та чадварлаг болоход хугацаа шаардагдана, тиймээс шаргуу суралцаж, дадлага сайн хийхэд цагаа зарцуул. Escape Студид манай сургалтуудыг онлайнаар суралцахад их цаг зарцуулдаг, тиймээс манай оюутнууд сурсан зүйлээ баталгаажуулан сайжруулахын тулд үргэлжлүүлэн дадлага хийдэг. 
2. Маш том demo reel-тэй байх 
Таны demo reel бол таны өмнө байгаа дэлгүүр- энэ нь хүмүүс таны ажлын чанарыг хэрхэн үнэлэх тухай юм. Demo reel-ийн хамгийн гол дүрэм бол таны reel ямар ч алдаагүй байх ёстой. Таны хамгийн сайн ажил хамгийн эхэнд байх хэрэгтэй ба төгсгөл хэрэгтэй, өнгөлгөөний зүйлсийг алгасаж болно.
3. Өөрийн ажлаа хялбар, ойлгомжтой байхаар хийх
Танд блог юм уу вэбсайт байдаг уу? Хэрвээ байхгүй бол яагаад байж болохгүй гэж? Одоо үед, ажил олгогч нар таныг reel-ээ өөрсдөд рүү нь илгээхийг хүлээгээд байхгүй-блог бол хурдан ба эхлэхэд амар арга зам юм. Тиймээс та ажлаа онлайнаар хийж, олоход хялбар байлгах хэрэгтэй.  Та нэрээ URL-д оруулснаар , Google хайлтын эхний хуудсан дээр гарч ирэх болно.
4. Таны CV
Шинэчилсэн, товчхон, уншихад хялбар CV нь таны үзүүлэх reel-ийг дагалдах болно ингэснээр ажил олгогч нар таныг хэзээ, хаана ажиллаж, сурч байсан, сайн дурын ажилд хамрагдаж байсныг үзэх болно.
5. Ажлын байрны талаархи судалгаа
Их Британид л гэхэд хэдэн зуун анимэйшн, тоглоом, визуаль эффектийн компаниуд байдаг бөгөөд Европт үүнээс ч их компаниуд байдаг. Ийм компаниудын нэрсийг жагсаах юм уу эсвэл компьютер дээрэээ хүснэгтэнд оруул, ингээд та хэзээ, хаана өргөдөл өгсөнөө тэмдэглээд явна. Хаа нэгтээ шинэ авъяас, чадвартай ажилтанг хайж байгаа компани байх болно.
6. Ажлын заруудад...анхааралтай байх
Өөрсдийн ажлын байрны самбартай онлайн Анимэйшн сайтуудын зарыг анхааран, тэдгээрт бүртгүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны ажил тийм ч хангалттай биш байвал та хэзээ, хаана ч байсан ажлын хүсэлтээ явуулахад бэлэн байх хэрэгтэй. Мөн та ажлын хүсэлтээ маш хурдан явуулах хэрэгтэй- ихэнх анимэйшний ажлын байр түргээ хугацаанд явагддаг тул таны demo reel бэлэн байх шаардлагатай.
7. Өөрийн дагалдах захиа буюу cover letter
Албаны буюу стандарт захидалыг бүү илгээгээрэй. Таны өргөдөл гаргасан компанид тохирсон өөр хэлбэрийн дагалдах захидлыг бичиж боловсруул. Та ямар ямар чадвартай болох, тэдгээр нь таны ажлын байранд хэрхэн холбогдох талаар тодорхой бичнэ гэсэн үг. Ажил олгогч нар үүнийг үзээд өргөдөл гаргагчийг гэрийн даалгавараа гүйцэтгэсэн байна гэж үздэг.
8. Хэт шилж сонгохгүй байх
Дадлагын ажил хайх нь ажил хайхаас илүү хялбар юм. Гэвч эдгээр нь мөн л өрсөлдөөнтэй байдаг ба энэ нь таныг албан тушаал ахихад чухал шат болдог. Амжилттай дадлага нь танд туршлага, харилцаа холбоог авчрана, мөн анимэйшний компанид ажилд ороход юу юу шаардагдах вэ гэдгийг  та шууд ойлгох болно. Гүйгч мэт шаргуу ажиллах нь компанид орох том зам болох ба та хаалганд нь хөл тавих болно.
9. Ярилцлаганд бэлдэх
Компаний ажилд авагчид нь таныг өргөдөп өгсөн ажил болон компанидаа хэр урам зоригтой, идэвхтэй байхыг мэдэхийг хүсдэг. Визуаль эффектийн салбарт ямар албан тушаалд орохоо анхаарах хэрэгтэй, энэ нь та ярилцлага авч байгаа хүнээ хүндэтгэж байгаагийн хэлбэр юм.
10. Харилцаа холбоогоо бэхжүүлэх
Хувийн холбоогоо  тоолоод үз. Хэрвээ та бүтээлч төрлийн салбарт ажилладаг хэн нэгнийг мэддэг бол тэднээс дадлага ажлын талаар асуугаарай. Үүнд ичих зүйл байхгүй- энэ салбар дахь олон ажил нь харилцаа холбооноос шалтгаалдаг.
11. Чихээ сайн онгойлгох
Төгсөгчидтэйгээ холбоотой бай. Танай төгсөлтийн ангийнхан бол авъяас билгийн жижиг бүлгэм байх болно, хэн ямар ажил хайж байгаа зэрэг мэдээллийг хоорондоо солилцох боломжтой. 
12. Битгий бууж өг
Эцэст нь хэлэхэд, хамгийн гол зүйл бол-бууж өгөхгүй байх. Татгалзалыг хүндэл, хэнд ч гэсэн энэ тохиолддог. Цааш нь үргэлжлүүлээд бай, таныг шагнах болно.
Та эдгээр зөвлөмжүүдийг сайн ойлгосон байх гэж бодож байна-бид хэд хэдэн тэмдэглэлийг хийлээ. Та өөрийн мэргэжлийн ур чадвараа сорихыг эсвэл шинээр энэхүү салбарт хүч цохин орохыг хүсч байгаа бол танд бусдаас ялгарах арга замууд үргэлж  байх болно.  
Алекс Уильямс бол одоог хүртэл уран бүтээлчдэд туслахын төлөө Escape Студи дэх Анимэйшний Ангидаа ажилласаар байгаа. 


Хамтрагч байгууллагууд


Virtual Plein Air
AnimChallengeGroup
Bloop
Videohive
Guru
Upwork
Freelancer
CGTrader
Blender