Cga.mn | Контент, урлаг, мэдээ мэдээллийн нэгдсэн сайт

Төслийн лого бүтээх уралдаан

“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл хөтөлбөрт зориулсан “Төслийн лого бүтээх уралдаан”-ыг оюутан залуус, график дизайнер, график дизайн сонирхогч залуусын дунд зарлаж байна.

Төслийн зорилго:

Mонгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх

Төслийн ашиг хүртэгчид:

1. Хуванцар дахин боловсруулах салбарын ЖДҮ эрхлэгчид
2. Хотын захиргаа, хот-дүүрэг, аймаг, сумын удирдлагууд
3. Хуванцар хог хаягдал цуглуулах ажил ороцогчид
4. Орон нутгийн иргэд, улсын байгууллагууд (сургууль, цэцэрлэг), айл өрх, орон нутгийн ИНБ

Бүтээлд тавигдах шаардлага:

1. Лого нь 2020 – 2024 оны хооронд хэрэгжих буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл хөтөлбөрийн зорилгыг илэрхийлсэн /шинэ технологи, инновацын дэвшлийг илэрхийлсэн/ байна.
2. Бүтээлийг тайлбарласан текстийг хамт явуулна.
3. Логонд үг орж болно.
4. Бүтээлийг 2020 оны 9 – р сарын 13-ны дотор bayanjargal.batbayar@caritas.cz хаягаар явуулна уу. (асууж тодруулах зүйл байвал мөн тус хаягаар холбогдоно уу)
5. Шагналын сан: 500,000 төгрөгийн үнэ бүхий зүйл.

Tанд амжилт хүсье.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих