Cga.mn | Контент, урлаг, мэдээ мэдээллийн нэгдсэн сайт

Бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа өнөөдөр дуусна

“ӨГЛӨӨ” төслөөс залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулан залуусын нийгмийн болон улс төрийг оролцоог дээшлүүлэх зорилгоор “Монголын нэг өглөө” визуал дизайны уралдааныг зарлаж байна.

СЭДВИЙН АГУУЛГА:
Бүтээл нь “залуус, сонгууль, хот, амьдрах орчин, оролцоо” гэсэн сэдвүүдийн аль нэгийнх нь талаар өгүүлсэн байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Бүтээл нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байх;
- Сэдвийн түлхүүр үгстэй уялдаатай байх;
- Бүтээл нь зохиогчийн зөвхөн өөрийн өмч байх;
- Бүтээлч, шинэлэг санаа, хийцийг тусгасан байх;
- Бүтээлийг дижиталаар, ямар ч хэрэгсэл ашиглан бүтээсэн байж болно

БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ:
А2 (420mm x 594mm) хэмжээ бүхий эх бүтээлийг 300 PPI нягтаршилтай, PDF өргөтгөлтэйгээр uglooo2020@gmail.com хаягаар хавсарган ирүүлэх бөгөөд өөрийн бүтэн нэр, гар утасны дугаарыг имейлдээ багтаана уу. Нэг оролцогч хамгийн ихдээ 3 бүтээл илгээж болно.

ХУГАЦАА:
2020 оны 10 сарын 3-ны 18:00 цаг хүртэл бүтээл хүлээн авна. Шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2020 оны 10 сард зохион байгуулна.

ШАГНАЛЫН САН:
I байр - 1’500’000₮
II байр - 1’000’000₮
III байр - 750’000₮

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Бүтээлч байдал, шинэлэг санааг эрэлхийлсэн байх
Дизайн, үзэмж, бүтээлийн чанар, утга агуулга
Нийт ирсэн бүтээлийг сошиал медиагаар танилцуулж, олон нийтийн санал болон шүүгчдийн саналыг харгалзан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, нийтэд танилцуулна.

ХОЛБОО БАРИХ:
Инстаграм: @uglooo
Имэйл: uglooo2020@gmail.com
Утас: 11 315444


0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих