Театр дэлгэцийн урлагаар дамжуулан олгох шинэ төсөл удахгүй эхэллээ Cga.mn | Контент, урлаг, мэдээ мэдээллийн нэгдсэн сайт

Театр дэлгэцийн урлагаар дамжуулан олгох шинэ төсөл удахгүй эхэллээ

Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд Нэйборс хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн Олон Улсын Төрийн Бус Байгууллага нар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн шүдний аялал” нэртэйгээр хүүхдийн жүжиг өнөөдөр нээлттэй хийлээ.
Нээлтийн үеэр Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Гүүд Нэйбоср ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын захирал Отгончимэг нар урлагаар дамжуулан Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудад гоо зүй болон амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг олгож буй шинэлэг төсөл болж буй онцлон хэлсэн.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэж буй хоёр контент буюу 20 ангит телевизийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик ном нь хүүхэд багачууд төдийгүй эцэг, эхчүүдэд хүлээлт үүссэн уран бүтээлүүд байх болно.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэх уран бүтээлүүдийн зохиолчоор Н. Мандал ажилласан бол найруулагчаар Улсын Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М. Ариунтуяа, зураачаар 2019 оны тайз дэлгэцийн шилдэг зураач Мөнгөн мод шагналт С. Энх-Од нар ажиллажээ.

Эх сурвалж: Соёлын яам
<< Өмнөх мэдээ Дараах мэдээ >>
Танд санал болгож буй мэдээллүүд

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих