Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүтээх уралдаан зарлагдлаа Cga.mn | Контент, урлаг, мэдээ мэдээллийн нэгдсэн сайт

Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүтээх уралдаан зарлагдлаа

Зорилго:
Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.

Ерөнхий шаардлага:
• Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
• Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
• Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
• График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
• Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
• Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
• Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;

Брэндбүүк нь: албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.

Уралдааны хугацаа:
Уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байранд хүлээн авна. Файлаар munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn цахим хаягт ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Шалгаруулах журам:
Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнана.

Нэгдүгээр байр 1 - /4.000.000 төгрөг, батламж/
Хоёрдугаар байр 1 - /2.000.000 төгрөг, батламж/
Тусгай байр 2 - /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ. Мэдээллийг 99105938,91097828 утсаар холбогдон авах боломжтой.

Эх сурвалж: Соёлын Яам
<< Өмнөх мэдээ Дараах мэдээ >>
Танд санал болгож буй мэдээллүүд

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих